
- Дээр үед Ганданд бэлэгдлийн чанартай хэн ч хөдөлгөж чаддаггүй том хонх байсан. Нэгэн удаа Намжилваанчиг үеийнхээ банди нартай тэрхүү хонхыг өргөнө гэж мөрийцжээ. Хэрэв Намжилваанчиг өргөж чадвал тэд нар гавжийн дугуйгаа өгөх, эс чадвал тэдэнд нэг нэг хар төгрөг өгөхөөр мөрийцөж, би баттай өргөнө, та нар гавжийн дугуйгаа надад одоо өг гээд мань эр тэр хэдийн гавжийн дугуйг орхимжиндоо боож тавьчихаад, нөгөө хонхыг "Хү ба” гэж хүч өгөөд өргөөд нэг алхсанаа буцаагаад байранд нь тавьчихсан гэдэг. Түүнээс хойш бяр хүчтэй Намжилваанчигийн тухай Гандангаар нэг шуугиан дэгдсэн гэдэг.
- Намжилваанчиг Ганданд нэгэн айлын хашаанд байсан хасаг тэрэгний гол төмрийг нэг үзүүрээс нь бариад танилдаа айл зааж өгч байсан гэдэг. Тэрхүү гол төмрийн хүнд нь 25- З5 орчим кг хүндийн жинтэй байсан гэсэн.
- 194О-өөд оны үед Эрүүлийг хамгаалах яамны сайд асан Шийнэн /Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул / "М-Пиков” машинтайгаа явж байгаад усны гудамжны шаварт суучихаж. Тэгтэл Намжилваанчиг таарч машины урд хойд талаас нь ээлжлэн өргөсөөр шавраас гаргажээ. Тэр цагаас хойш Шийнэн доктор бяр чадлыг нь гайхан биширч нутгийн хүүтэй танилцсан ба хожим нь нутгийнхаа бөхийг барилдах бүрийд машинаараа хүргэж өгдөг байсан гэдэг.
- Нэгэн үе Намжилваанчиг сургуулийн гал тогоонд ажилладаг байж. Тэрээр усыг тогоонд шанага, хувингаар хийнэ гэж ер байхгүй. Олон дахин бөхийж гэдийх нь төвөг гээд дунджаар 5О – 8О литр торхтой усыг наймын хувинтай ус хийж байгаа юм шиг юүлдэг байсан гэж хуучилдаг.
- Манай аав тэр үед хотод ачигчийн ажил хийдэг , машин дээр гурил будааг ачихдаа нэгт нэгээр нь өргөж ачдаг байж. " Бүрхэг " хэмээх Намжилваанчиг арслан бидэн дээр нэг өдөр ирээд гурав, хоёроор нь давхарлаж багласан цагаан будааг машины тэвшин дээр ажиг ч үгүй өргөөд гаргачихдаг байсан, тийм их хүч тэнхээтэй аугаа хүчтэний нэгэн байсан даа. Бид залуу ч болоод тэр үү, бахархал, атаархал их төрдөг байсан даа гэж хуучилсан нь санаанд тодхон үлдэж дээ. /Б.Пэрэнлэй /

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4079
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих