Хүн төрөлхтөн хөгжлийнхөө хугацаанд бий бол гож чадсан оюун
ухааны бүтээл, ололт амжилтаа ихэд хайрлан дээдлэж зүй ёсоор бахархан
ирсэн. Гайхамшигт сод бүтээлүүд нь тэднийг, биднийг цаг хугацааны
чинадад мөнхлөн үлдээдэг. Соёлт ард түмэн дэлхий дахинаараа тэдгээртэй
танилцан судлах, таниулах ажил өргөн далайцтай хийсээр байна. Энэ
судалгааны арвин их сангийн нэгээхэн хэсэг жинхэнэ оюун ухааны охь, олон
зуун жилийн туршид эрэлхийлэн хүндлэж бишэрсэн сэтгэл оюунаас
сурвалжтай хүндэтгэл тахилын орон, урлагийн сод бүтээлүүд бол бурхадын
баримал, шуумал, хөрөг зураг, дуган сүм, суврага тэргүүтэн юм. Бурхадын
тансаг ур хийц, илэрхийлсэн утга агуулга бүхий л талаас нь шинжлэн
судлаад зүй ёсоор үнэлж өдгөө ӨНДӨР ГЭГЭЭНИЙ маань урын бүрхадыг Дэлхийн
сая сая соёлтард түмэн нэгэнтэй мэддэг болжээ. Энэ тансаг шүтээний
дэргэд төрж өсөн, ажиллаж амьдарч яваа бид нар хэн хүнд тэр болгон
олдохгүй аз завшаан тохиосон азтангүүд билээ. Тиймээс бид бахархаж
явахын дашрамд хүндлэн дээдлэсэн сэтгэлийнхээ илэрлийг зохистойгоор
илэрхийлж цэвэр үзэмжтэй, хүн хараад өөрийн эрхгүй сүсэг төрөхөөр
хэмжээнд байлгахад хүн бүрийн оролцоо чухал юм. Та хийж үйлдэж байгаадаа
анхаарлаа хандуулан бодож үзээрэй ...
-Та сувраганд, дуганд тос нялж, хадаг энд тэндээс зүүдэг үү? Дуган сувраганд тос нялж, шүдэнз нааж, энд тэнд ганц нэгээр байх ёрдгор сэрдгэр мод бол гоноос хадаг зүүж, хүрдэн дээр нас барагсадынхаа нэрийг наах гэх мэт бүхий л тохиолдолд аливаа юмсын цэвэр үзэмжтэй, эс бол үзэмжгүй муухай бохир байх нь таны сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг болохыг бодоод үзээрэй л дээ... Ариун дагшин сэтгэл ханаж, нүд баясгах тахил шүтээний орон байх ёстой шүү дээ. БУРХАН ШҮТЭЭН МИНЬ.
Олон нийтийн болоод Дуган сүмийн газар мөргөлөөр явахдаа уранхай, хир буртаг болсон өнгө гажуу зохисгүйг өмссөн, архи, тамхи хэрэглэх, сонгино, сармис тэргүүтэн хүнд хилэнцэт идээ ундаа хэрэглэх, балмад шируун хараалын үг хэлэх, хулгай дээрэм, зодоон жанчаан үүсгэх тэргүүтнийг тэвчин цээрлэж бодол оюундаа ёсгүй муу, залхиа санааг төруулэлгүй явдал мөрөө хичээн орчин тойрондоо ариун ёсыг сурталчилагч үлгэрлэн үзүүлэгч байхын тулд та өнөөдрөөс эхлэн шамдан суралцаарай.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих