Матад сум нь Халхын Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошууны нутап 1924 онд байгуулагдсан. Засаг захиргааны өөрчлөлтөөр 1956 онд Матад сумыг татан буулгаж Ар жаргалант суманд нэгтгэж, одоогийн төв Зүүнбулагт төвлөрүүлэн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Матад сум гэж нэрлэсэн байна.
Матад сум 22,2 мянган хав.дөр км өргөн уудам нутагтай Засаг захиргааны 6 нэгж багтай. 818 өрхийн 2577 хүн амтай. 86685 толгой малтай. /тэмээ-638, адуу 15681, үхэр- 11693, хонь - 34455, ямаа-23218/
Сумын төв "Зүүнбулаг" нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 150 км алслагдсан.
Байгалийн бүсээр Дорнод аймгийн урд хэсэгт дов толгод бүхий тал хээрийн болон говь хосолсон бүсэд оршдог бөгөөд Далайн түвшнээс дээш 900 орчим метр өндөрт өргөгдсөн Зүүн өмнөд ба хойд хэсгээр БНХАУ-тай, өмнөд ба баруун хэсгээрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдтай бусад талаараа Булган, Баянтүмэн, Халхгол сумтай тус тус хиллэдэг.
Мөн Мэнэн Бадам-Ишийн өргөн уудам тал, Ловх, Хайлаастын бичигт хад, Хөхгэр, Ендонгийн хайлаас зэрэг байгалийн сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олон байдаг.
Матад сум 22,2 мянган хав.дөр км өргөн уудам нутагтай Засаг захиргааны 6 нэгж багтай. 818 өрхийн 2577 хүн амтай. 86685 толгой малтай. /тэмээ-638, адуу 15681, үхэр- 11693, хонь - 34455, ямаа-23218/
Сумын төв "Зүүнбулаг" нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 150 км алслагдсан.
Байгалийн бүсээр Дорнод аймгийн урд хэсэгт дов толгод бүхий тал хээрийн болон говь хосолсон бүсэд оршдог бөгөөд Далайн түвшнээс дээш 900 орчим метр өндөрт өргөгдсөн Зүүн өмнөд ба хойд хэсгээр БНХАУ-тай, өмнөд ба баруун хэсгээрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдтай бусад талаараа Булган, Баянтүмэн, Халхгол сумтай тус тус хиллэдэг.
Матад сум нь байгалийн үзэсгэлэнт газар олонтойгоос гадна хялганат талын эко систем цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор сумын нутгийн баруунаас Лагийн хар толгой /709,0/, Оцгор толгой /826,0/ түүнээс зүүн хойш Цагаан уулын хойд үзүүрт орших Төөг, түүнээс урагш орших улсын хил хүртэл 134582 га газрыг Дорнод Монголын Дархан цаазат газар болгосон.
Матад сумын нутгаас баруун урагш 12 км-т орших Баянхангайн байгалийн үзэсгэлэнт газар нь хангайн тогтоцтой хад чулуу ихтэйгээс гадна далиу ягаан цэцэг, эмийн 200 гаруй төрлийн ургамал ургадаг газар юм. Бас эмчилгээнд зориулагдсан Нарангийн рашаан байдаг.Мөн Мэнэн Бадам-Ишийн өргөн уудам тал, Ловх, Хайлаастын бичигт хад, Хөхгэр, Ендонгийн хайлаас зэрэг байгалийн сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олон байдаг.
Тус сум нь газрын тос, уран, нүүрс, жонш, шохой, алт зэрэг ашигт малтмалтай. Монголын улаан номонд бичигдсэн урт навчит, далан товч, Монгол тост, том дохиурт сонгино зэрэг нэн ховор ургамлаас гадна таана хөмүүл, мангир, гогод, сонгино, агь, ганга, зээргэнэ зэрэг хүнсний ба эмийн ургамлаар баялаг.
Мэнэн, Бадам-Ишийн тал Лаг нуур, Жаран тогооны тал, Эхэн худаг, Гурван дэрс зэрэг газрууд нь цагаан зээрийн гол нутаг юм. Монгол оронд түгээмэл тархсан хөхтөн амьтдаас цагаан зээр , чоно, тарвага, үнэг, хярс, туулай, мануул, дорго, гөрөөс, зараа, бах мэлхий, могой гүрвэл элбэнх элбэг, Жигүүртнээс тогоруу, нугас, талын сар, шаазгай, хэрээ, гургууль, цахлай, тоодог, ангир өвөөлж, шонхор зэрэг шувуудтай.
Суманд ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Цаг уурын станц Шатахуун түгээх станц, Цахилгаан холбоо, Шуудан тасаг, Юнитель, Жи-мобайл, Мобиком, "Хаанбанк", "Төрийн банк", ПетрочайнаДачинТамсагХХК,"Буман-Олз" ХХК, "Матад- БЭШН" ХХК, "Улаан-Айраг" ХХК, "Их нурууны Илч" ХХК, "Нууц-Очир" ХХК, "Баяржонон" ХХК , "Хүрээтийн булаг" ХХК, "Түмэншувулдай" ХХК, "Зэрэглээт бүрд" ХХК, "Хөтөл Ухаа" ББН, "Дов хөвөө" ББН, "Рашаант -Өндөр" ХХК, "Буян-Үржих сүрэг" ХХК, "Давсан-Ухаа" хоршоо, "Матад-Тосон уул" ТББ зэрэг төрийн ба төрийн бус аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4175
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих