Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг, шинэ
нийгмийн бүтээн босголт, ард түмний ахуй амьдрал, хүн ардынхаа уран
сайхны дүрийг чадамгай гаргадаг зураач бол Монгол Улсын Төрийн
соёрхолт, Ардын зураач агсан Гэлэгийн Одон билээ.
Г.Одон нь 1925 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төржээ.
Тэрбээр 1942 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж Москва хотын Суриковын
нэрэмжит Уран Зургийн Академи дүүргэж 1951 оноос ДУДуС-д багшилж
байгаад 1958 онд УБДС-ийн дэргэд зураг-хөдөлмөрийн салбарыг үндэслэн
байгуулж 1986 он хүртэл багшилж, мэргэжлийн зураачид, зураг хөдөлмөр,
шугам зургийн багш нар олныг бэлтгэжээ. Г.Одон нь Монгол орныхоо бүх
аймаг,сумуудын нутгаар аялан явж олон тооны судалбар зураг хийхийн хамт
Монгол нутгийн үзэсгэлэнт сайхан байгаль, ард түмнийхээ түүх,аж байдлын
сэдвийг голлон зурдаг байснаас гадна хөрөг зураг зурдаг байжээ.
Зураач нийтдээ 200 гаруй уран бүтээл туурвиж, эх орныхоо дүрслэх
урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ингээд Түүний
туурвисан бүтээлээс хүргэе.
"Ажлын дараа"
Бүтээсэн он:1958
"Үрээр"
Бүтээсэн он:1984
"Улз голын малчин"
Бүтээсэн он:1963
"Фронтод бэлэг"
Бүтээсэн он:1954
"Прага хотын хэсэг"
Бүтээсэн он:1956
www.choibalsan.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4317
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих