УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Дорнод аймгнйн Матад сумын 90 жилийн ойг тохиолдуулан 50 сая төгрөг хандивлажээ.
Тус суманд мах боловсруулах үйлдвэр байгуулахад зориулж дээрх дэмжлэгийг үзүүлсэн байна. Тэрбээр хаврьш чуулган эхлэхийн өмнө Дорнод аймгийн иргэд сонгогчидтойгоо биечлэн уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажлаа танилцуулж явахдаа тэдний санал санаачлагыг дэмжиж ажиллахаар болсон билээ. Тэдгээр асуудлуудын нэг нь Матад суманд мах боловсруулах үйлдвэр барих байсан бөгөөд ийнхүү хөрөнгө оруулалтын асуудал эхнээсээ шийдэгдэж ажил хэрэг болох нь. Дашрамд дурдахад, мөн Дашбалбар сумынхан мах махан бүтээгдэхүүн, Баяндунгийнхан сүү сүүн бүтээгдэхүүн, багсармаи тэжээл, гахайн аж ахуйн, Баян-Уулынхан мод модон бүтээгдэхүүний үйлдвэрийг барих сана-лыг уулзалтынхаа үеэр дуулгаж, Н.Номтойбаяр гишүүн тэдний санат санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн юм.
Ийнхүү Дорнодынхны санал санаачилга эхнээсээ ажил хэрэг болж байгаад нутгийн иргэд баяртай байна.
Б.НАРАН /ӨДРИЙН ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4328
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих