Шинэчлэлийн Засгийн газар өчигдөр Хөвсгөл аймагт хуралдахаар
товлогдоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцалж, Улаанбааатар хотноо
хуралдсан юм.
Ээлжит хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Импортын барааны эрсдлийг тодорхойлох шалгуур үзүүлэлт"-ийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа.
Ингэснээр импортын бүх бараанд хяналт шалгалт хийж, - дээж авч байгаа Хилийн мэргэжлийн хяналтын одоогийн тогтолцоог шинэчлэн, эрсдэлтэй бараанд хяналт хийх, эрсдэл багатайг хяналтаас чөлөөлөх боломж бүрдлээ. Мөн хяналтад хамрагдах барааны нэр, төрөл тодорхой болж, гадаад худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх нөхцөл болж байгаа юм.
Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, сөрөг үр дагаврыг харгалзан 5744 барааг бага, дунд, их эрсдэлтэй гэж ангилна. Их болон дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 2194 барааг Хилийн мэргэжлийн хяналтад хамруулж, бага эрсдэлтэй 3550 барааг чөлөөллөө. Хяналтад хамрагдах 2194 барааг эрсдлээр нь "ногоон", "шар", "улаан" гэж гурав ангилна. "Ногоон" төлөвт хамаарагдах бараанд зөвхөн баримт бичгийн хяналт хийх бол "шар" төлөвт баримт бичгийн болон биет үзлэг, "улаан" төлөвт баримт бичгийн, биет үзлэг болон лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийнэ. Дээрх гурван төлөвийн зөвхөн "улаан" төлөвийн бараанаас дээж авах юм. Урьдчилсан байдлаар дээрх 2194 барааны эрсдлийг үнэлэхэд ойролцоогоор 35 хувь нь буюу 700 гаруй бараа нь "улаан" төлөвт буюу эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТАЛААР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАНА
Хөдөө
аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим
арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа. Өвөл, хаврын цаг
агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх
ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтэд нь хяналт тавьж, шаарддагатай арга
хэмжээг тухай бүрт шуурхай шийдвэрлэж ажиллахыг Үйлдэр, хөдөө аж ахуйн
сайд Ш.Түвдэндорж болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт
даалгалаа.
Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, аймаг, нийслэл, сум дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг заавал бүрдүүлэх, малчин өрх бүрээр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл бэлтгэн нөөцлөх зэргээр бэлтгэл хангуулахыг үурэгдлээ. Мөн ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээг үзүүлэхэд аймаг, сумын эмнэлгийг бэлэн байлгах, баяр наадам, тэмдэглэлт ой олноор тохиож буй өнөө жил малчин, баг, сум, аймаг шат бүхэндээ өвөлжилтийн бэлтгэлээ цалгардуулахгүй хангаж ажиллах зэргийг Засгийн газрын тогтоолоор үүрэг болгосон юм.
"СЭЛБИЙН ХУРДНЫ ЗАМ"-ЫН СОЛБИЛЦЛЫГ БАТАЛЛАА
Улаанбаатар
хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он
хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичгт уялдуулан "Гудамж" төслийн
хүрээнд баригдах "Сэлбийн хурдны зам"-ын талбайн солбилцдыг хавсралтаар
баталлаа. Талбайн хэсэгт хурдны зам, замын байгууламжийн трасс, түүний
хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших захирамж гаргахгүй
байх талбайн солбицол хэсэгт шинээр зориулалтын бус газар олголт хийхгүй
байх, барилгын ажил эхлүүлэхгүй байхыг Нийслэлийн Засаг дарга
Э.Бат-Үүлд даалгасан юм. "Гудамж" төслийн "Хурдны зам" дэд төслийн
хурээнд Улаанбаатар хотын төвийн автозамын ачааллыг бууруулах, нэвтрэх
чадварыг дээшлүүлэх зорилгоор босоо тэнхлэгийн дагуу Сэлбийн хурдны
замыг барьж хэрэгжүулэхээр төлөвлөсөн. "Гудамж" төслийн хүрээнд
Баянзүрхийн товчоо-ноос 22-ын товчоо хүртэл баригдах Туулын хурдны зам
ашиглалтад орж тухайн замаар зорчих тээврийн хэрэгслийн тодорхой хэсэг
нь хотын төв рүү орох, мөн буцах зайлшгүй шаардлага гарна. Дээрх хурдны
замаас хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг Сэлбийн хурдны замаар
зохицуулах юм. Сэлбийн хурдны зам нь Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн
хурдны замын Улаанбаатар хотын хойд хэсгээр өнгөрөх АНЗ замтай
холбогдохоор төлөвлөгджээ.
СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА
Монголчуудын
оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний
бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах,
хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж
багтаасан "Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр"-ийг баталлаа.
Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн хоёр үе шаттайгаар
хэрэгжүүлэхээр боллоо.
Бичиг үсэг, дүрс, дуу авиан гэх мэт олон арга хэлбэртэй соёлын баримтат өв нь улсын түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг тул эрдэм шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн болдог.
Зориулалтын байр, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан үндэсний эдгээр үнэт өв гэмтэж муудсаар байна. Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагддаг. 2008 онд хийсэн улсын тооллогоор эдгээрийн 85 хувь нь гэмтэлтэй гарсан бөгөөд 20-30 жилийн дараа гэхэд тэн хагас нь устах аюултайг олон улсын шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд 1100 орчим тод үсгийн судар, аман зохйол болон нутгийн аялгууг тэмдэглэсэн 1200 орчим соронзон хальс, 450 орчим хавтаст материал хадгалагддагийн зарим нь элэгдэж хуучирчээ.
ӨДРИЙН ШУУДАН
![](/templates/chver2/images/logochoibalsan.png)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих