1. Эрт боссон хүн нэгийг дуулдаг гэж монголчууд бид үздэг бол "эрт
боссон хүнд бурхан юм өгдөг” хэмээн Европ зүгийнхэн хэлж ярьдаг. Утга
санаа ижил юм. Өөрөөр хэлбэл сэргэг,
өөдрөг гялалзуур хүн амжилтанд хүрнэ гэсэн үг. Тиймээс эрт босмооргүй
байсан ч өөрийгөө хүчлэж дайчлах хэрэгтэй.
2. Эсрэг мэдрэмжтэй байсан ч инээмсэглэ. Инээмсэглэл бие организм дахь эерэг элементүүдийг өдөөдөг.
3. Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг үргэлж санаж яв. Таньдаг, таньдаггүй бүх хүнтэй л эвтэй харьцахыг хичээ. Олон нийтийн газар, автобус унаанд хэрүүл уруул өдөөх сонирхолтой хүмүүс явдаг. Иймд хүмүүсийн өдөөн хатгалгад өртөхгүй байх нь маш чухал. Ингэснээр та өөрийнхөө энергийн бүрхүүлийг гэмтээхгүй байж чадна.
4. Дэмий сэлгүүцэх, хов жив ярих айл хэсэх гэх мэтчилэн цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхээс аль болох зайлсхий. Алдагдсан цаг хугацаа нь эргээд стресс бухимдал, хэт ачаалал болон танд "бэлэг” болон очдогийг ямагт сана.
5. Гал бүхнийг ариутгадаг гэж эртнээс үзсээр иржээ. Иймд лаа асаах нь гэрт бугшсан байж болох таагүй энергийг хөөн зайлуулах увидастай. Галын дөлөнд сэтгэл санаа тань мөн тайвширна.
6. Өдөртөө ядаж арван минут чимээгүй сууж нам гүмээс цэнгэл амсаж хэвш. Энэ үед ер нь амьдралд тань хамгийн чухал зүйл юу болохыг тунгаа. Өөрийнхөө үйлдэл, үг яриаг тунгаан бод, алдаа, дутагдал, ололт амжилтандаа дүгнэлт өг.
7. Тархинд чинь сөрөг бодол санаа төрвөл дор нь эерэгээр өөрчилж бай. Юмыг аль болох бүтэх, хүнийг сайн талаас нь харахыг чухалчил. Мэдээж хувь хүн, найз нөхдийн сул талыг бас мэдэж байх хэрэгтэй. Хэрэв та эдгээр долоон зарчмыг амьдралдаа баримталж чадваас шууд саятан болно гэх нь юу юм. Гэхдээ л амьдралд тань амжилт бүтээл, эерэг нааштай өөрчлөлтүүд илт мэдрэгдэнэ шүү.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих