Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос л олборлох чиглэлээр
үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" компанид гал гарч,
хүний амь эрсэдсэн тухай таагүй мэдээлэл өчигдөр л өглөөнөөс эхлэн
олны анхаарлыг татав. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Матад сумын
нутаг дахь Тосон-Уул ХК олборлолтын талбайд байрлах газрын түүхий тос
цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын ил байгууламжийн
экспортын тос ачих хэсэгт зургадугаар ээлжийн 10 машин тос ачих үеэр
гал гарч дээрх таагүй явдал болсон аж. Энэ тухай "Эгнэн зогссон
машинуудын баруун захаас гурав дахь нь гэнэт дэлбэрсэн гэсэн.
Улмаар
зэргэлдээ зогссон бусад найман машин шатсанаар томоохон хэмжээний гал
гарсан юм билээ. Ослын улмаас "Дачин Тамсаг" компанийн эзэмшлийн
экспортын тос тээвэрлэдэг машин шатаж, БНХАУ-ын хоёр иргэн амиа алдсаныг
тогтоосон гэнэ" хэмээн мэдээлж байв. Иймээс бид бодит мэдээллийг авч
уншигчдадаа хүргэхээр тус компанийн Улаанбаатар дахь төв оффисыг зорьсон
юм. Биднийг өчигдер 11:00 цагт Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны
нутагт байрлах "ПетроЧайна Дачин Тамсаг" компанийн Улаанбаатар дахь
байранд очиход албан өрөөнд нь нэг ч хүн байсангүй. Харин хамгаалалтын
албаны хүн нь "Энд нэг хятадтай нийлээд ердөө дөрвөн хүн ажилладаг.
Байхаасаа байхгүй нь их. Түрүүн Төрийн ордонд хэвлэлийн хуралтай. Дараа
нь Газрын тосны газарт очно, тэнд бас хуралтай гээд явсан. Харин энд
байдаг хятад нь өчигдөр Тамсаг буцсан. Өглөө хэвлэлийн бололтой хэд
хэдэн хун ирсэн ч энд байсан монголчууд нь мэдээлэл өгөхгүй гээд
буцаана билээ. Цаанаас нь ямар мэдээлэл өгөхийг заадаг байх. Биднийг
хүн битгий хүн оруул гэсэн. Бидэнд мэдэгдсэнээр гол цэг дээр нь
ажилладаг хятадууд амь үрэгдсэн юм шиг байна билээ" хэмээн ярьж байв.
Мөн биднийг 16:30 цагт холбогдоход өрөө нь эзгүй байна гэсэн мэдээллийг
өгсөн юм.
НАЙМАН МАШИНШАТАЖ,
ХЯТАДЫН ХОЁР ИРГЭН
АМИААЛДСАНГЭВ
Яг
энэ асуудлаар холбогдох албаны хүмүүсийн хийсэн мэдээлэл 11:00 цагт
Төрийн ордонд эхэлсэн. Албаны хүмүүсийн өгүүлснээр 20:48 цагт аймгийн
Онцгой байдлын газарт "Тосон-Уулын ХIХ талбайн тос ачих хэсэгт гал
гарсан байна" гэсэн дуудлага ирсэн гэнэ. Энэ тухай Онцгой байдлын
ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн
нар хамтарч мэдээлэл өгсөн бөгөөд "Петрочайна Дачин Тамсаг" компанийн
газрын тосны ачилтыг гүйцэтгэдэг Хятадын "СМРС" компанид жолоочоор
ажиллаж байсан 40 орчим насны эрэгтэй 70 хувийн түлэгдэлтэй байгаа
гэсэн. Түүнийг Бичигтийн боомтоор өмнөдхөршидхүргэж, эмнэлгийн тусламж
үзүүлж байгаа. Харин галыг шөнийн 02:30 цагийн орчимд унтраасан ч
өчигдөр 10:00 цагийн байдлаар бүрэн зогсоогоогүй байгаа аж.
Ослын улмаас Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн зөвхөн ачилтын хэсэг галд өртсөн бөгөөд бусад хэсэг болох түүхий тос цэвэршүүлэх, хадгалах, ус шахалтын, бохир ус цэвэршүүлэх, түүхий тос буулгах хэсэг болон дэд станц перфораци болон ойр орчмын барилга, байгаль орчинд халтай ямар нэгэн осол гараагүй гэдгийг албаныхан онцлон хэлж байсан. Дээрх мэдээллийг өгснийх нь дараа Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламжав нараас дараах зүйлийг нэмж тодруулсан юм.
-Уг талбайгаас газрын тос ачиж байх явцад гал гарсан гэж байна. Ер нь дээрх талбайгаас жнлдээ хэчнээн тонн тос ачдаг юм бэ?
Г.Өлзийбүрэн:
Жилдээ 510 мянган тонн тос ачдаг. Үйл ажиллагаа нь хэвийи үргэлжилж
байсан. Харин өчигдрийн байдлаар ачилт, бүх ажлыг зогсоосон байдалтай
байна.
-Тос ачиж байсан машин юунаас болж дэлбэрснийг тоггоогоогуй байгаа гэсэн үг үү?
Г.Өлзийбүрэн: Ажлын хэсэг газар нь дээр нь ажиллаж байна. Дүгнэлт хараахан гараагүй.
-Уг ачилтын талбай дээр галын аюулгүй байдлын дүгнэлтүүд өмнө нь яаж гарч байсан бэ?
Т.Дуламжав:
"Петрочайна Дачин Тамсаг" компани өнгөрсөн онд хоёр удаа манайхтай
хамтран галын аюулгүй байдлын сургалтыг хийж байсан. Одоо мөрдөж буй
Галын аюулгүй байдлын тухай хуулиар тухайн аж ахуйн нэгж байгууллага
гэрээт гал унтраах ангитай байж болно гэсэн заалттай. Манай томоохон
компаниуд аврах, гал унтраах ангиудыг байгуулдаг. Петрочайна Дачин
Тамсаг компани сайн дурын буюу өөрсдийн ажилчдаар бүрдүүлсэн гал унтраах
багтай. Гал унтраах нэг машинтай. Үзүүлэх сургалтуудыг хийж байсан. Гал
түймрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байсан талаарх дүгнэлтийг ажлын
хэсэг гаргана. Сая Шадар сайдад танилцуулаад ОБЕГ, Газрын тосны газар,
МХЕГ хамтран "Петрочайна Дачин Тамсаг" компанид галын аюулгүй байдлыг
хэрхэн хангаж байсан бэ гэдэг дугнэлтийг гаргах ажлын хэсгийг байгуулъя
гэсэн байгаа.
-Газрын тосны тээвэрлэлтийг тусдаа компани хийдэг юмуу?
Г.Өлзийбүрэн:
Олон улсын тээврийн асуудлыг "Петрочайна Дачин Тамсаг"-ийн охин компани
гүйцэтгэдэг Жолооч нар нь Хятад улсын иргэд байдаг. Харин дотоодын буюу
талбай хоорондын тээвэрлэлтийг Монгол Улсын тээврийн компаниуд
гүйцэтгэдэг.
-Тус компани хэчнээн хятад ажилчинтай вэ. Мөн
Дорнодын Матадад үйл ажиллагаа явуулахдаа ямар стандарт, хуулийг мөрддөг
вэ. Тус компанийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл олон
гардаг?
Г.Өлзийбүрэн: "Петрочайна Дачин Тамсаг" компанийн
үйлдвэрлэлийн ХГХ талбайг онцлоод хэлье л дээ. Өнөөдрийн байдлаар 200
гаруй ажилчинтай. Түүний 40 орчим нь хятад иргэд. Үлдсэн нь монгол.
Жолооч нарын хувьд дээр хэлсэн. Улс хоорондын тээврийг хятад жолооч нар
хийдэг. Орлого зарлагын хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээрээ манай
газраас хяналт тавьж байна. Өнгөрсөн жил гэхэд улсын төсөвт 191 тэрбум
төгрөг төвлөрүүлсэн. Үүний 90 орчим хувь нь Тамсагийн сав газраас
олборлосон тосноос олсон орлого.
-Тус компанийн үйл
ажиллагааг бүрэн зогсоосон байгаа гэлээ. Ингэснээр эдийн засгийн хувьд
ямар нэгэн алдагдал хүлээх үү. Нэг өдрийн үйл ажиллагааных нь орлого,
апгаг нь хэд байдаг юм бол? -Холбогдох хор
хохирлын асуудлыг дүгнэлтүүд гарсны дараа тогтоох байх. Мэдээл өгөх
үүднээс хэлэхэд өдөрт 70-80 машин тос ачигдаж гардаг. Өнгөрсөн жил гэхэд
таван сая баррель газрын тос олборлосон.
Н.ГАНТӨМӨР: ГАЛ БҮРЭН
УНТРААГҮЙ Ч ОДОО
АЮУЛГҮЙ ГЭЖ БОЛНО
Дорнодын
сав газарт гараад буй ослын талаар холбогдох албаны хүмүүс ийм
мэдээллийг өгсөн. Бид мөн энэ асуудлаар тус компанийн удирдлагууд ямар
байр суурьтай байгаа орон нутагт юу болж байгаа талаар Дорнод аймгийн
Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөртэй 16:00 цагийн үед холбогдож
тодруулсан юм.
-"Петрочайна Дачин Тамсаг" компанийн газрын
тос тээвэрлэж явсан машин өчигдөр орой шатсан. Орон нутагт одоо яг юу
болж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-"Петрочайна
Дачин Тамсаг" компанийн газрын тос тээвэрлэж явсан арван машинд
дэлбэрэлт боллоо гэсэн мэдээлэл өчигдөр /уржигдар/ орой манайд ирсэн. Яг
юу болсон шалтгааныг нь тогтоохоор ажлын хэсэг байгуулаад ажиллаж
байна. Тиймээс одоогоор яг юунаас болсон, гадны нөлөөтэй эсэхийг
тогтоогоогүй байгаа. Галын дүгнэлт энэ долоо хоногтоо багтаад гарчих
байх.
-Гал бүрэн унтраагүй байгаа гэсэн үү?
-Гал
бүрэн унтраагүй ч аюулгүй байдалд байгаа. Ажлын хэсэг галыг бүрэн
унтраахаар шуурхай ажиллаж байна. Тэгэхээр дахин дэлбэрэлт үүсэх
аюулгүй гэж хэлж болно.
-Хоёр хүн амиа алдаж, нэг хүн бэртсэн гэсэн. Өөр бэртэж гэмтсэн хүн байгаа юу?
-Хоёр
цогцос олдсон, хэн болохыг тогтоохоор шалгаж байгаа. Далан хувийн
түлэгдэлтэй байсан БНХАУ-ын иргэнийг шөнөдөө хилээр гаргаж эмнэлэгт
хүргэсэн. Өөр гэмтэж, бэртсэн хүн байхгүй.
-Нас барсан болон бэртсэн иргэд тус компанийн ажилчид байсан уу?
-"Петрочайна Дачин Тамсаг" компанийн олон улсын тээвэрлэлт хийдэг охин компанийн ажилчид гэсэн.
-Энэ нь байгаль орчинд нөлөөлөх үү?
-Гал гарсан газар нь тусгайлсан олборлолтын талбай. Тэрийг цементэлсэн байдаг учраас байгаль орчинд нөлөөлөхгүй.
Н.ЛХАГВА, Б.СЭЛЭНГЭ, Э.ЭНХТУЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих