Хэрлэн сумын ИТХ ээлжит хурал энэ сарын 15-нд болох гэж байна. Уг хурлаар иргэдэд газар өмчлүүлэх тухай болон Хэрлэн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцэх юм. Хэрлэн сумын Засаг даргад аймгийн ИТХ-ын тэргүүлэгч төлөөлөгч П.Мөнхтөр нэр дэвших сураг олны ам дамжин буй. Хотын захирагч Ж.Энхцэцэгийн хувьд аймгийн Засаг дарга батламжлаагүй байгаа билээ. Ийнхүү хоёр жилийн дараа хотын захирагчийн суудал сөхөгдлөө. Ийнхүү энэ намрын улс төр эхэллээ.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих