Аймгийн Ардчилсан намын байранд суулт хийжээ. Ардчилсан намын дарга
Д.Цэрэнчимэгт харшилтай хэсэг хүмүүс өчигдөрөөс хойш ийнхүү суулт хийж
байгаа юм. Тэд намын тамгыг авах гэж ийнхүү суулт хийсэн гэж тус намын
байрнаас мэдээллээ. Ардчилсан намын тамгыг авах гэж хэд хэдэн удаа ийм
оролдлого хийгээд байгаа билээ. Одоогоор намын дарга нь эзгүй байгаа юм
байна. Ийнхүү даргадаа аллергитэй хэдэн нөхөд суулт хийж намаа авахаар
шийдсэн бололтой. Аливаа нам дүрэмтэй л байдаг баймаар. Харин дээрх
хүмүүс дүрэмгүй тоглодог бололтой. Суулт хийж тамга булаах жишиг
Дорнодод бий болжээ. Энэхүү жагсаалын Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Г.Болдбаатар, Д.Ганцогт, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Бүжин,
Оюундэлгэр, Загдсүрэн нар зохион байгуулсан гэж АН-ын зүгээс бидэнд
мэдээллээ. Дээрх хүмүүс Ардчилсан намын байрыг тоироос нь түгжээд
байггаа гэнэ. Дөнгөж саяхан цагдаа нар ирж асуудлыг шийдэж байгаа
бололтой.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4804
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих