Өнөөдөр нийгмийн амьдрал тэр тусмаа улс төрийн амьдрал ямархан
түвшинд яваа юм болоо гэх бодол өөрийн эрхгүй сэтгэлд бодогдно. Хэлтэй
амтай бүхэн улс төр гэж олон урвалж үзлийн өөрийн гэсэн жанжин шугамыг
зурж орхичихоод эсвэл хэн нэгнийг үлгэрлэн дуурайх гэсэн сохор ухаанаар
амиа зогоож явна.
Өнгөрсөн сонгуулиар АН нилээдгүй сайн ажиллаж МАН болоод МАХН-ыг хоёр хуваан талцуулж чадсандаа улс төрийн тавцан ямартаа ч олонх болж болж эрх мэдлийг гартаа авсан. Зарим хүмүүсийн хардах сэтгэлд өнөө л ОУ-д хэрэглэхээс татгалзаад байгаа "Хар машин"-ны ид шидэнд АН гарч ирсэн гэх хардлага ч байгаа бөгөөд нийгэм, ард түмэн, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх дээрээ тулаад байгаа өнөө үед намчирхах үзэл сэргэж байна. Уул нь энэхэн үзэл бол аль өнгөрсөн зуунд манай улсад давамгайлж нийгэм ард түмний сэтгэлийн угт хадаж шингээдэг байсан. Энэ сэргэх нь ч аргагүй биз. 2016 оны УИХ-ын сонгуульд улс төрчид нилээдгүй эртнээс бэлдэж байгаагийн нууц нь ард олны дунд намын ухуулагчдыг бэлтгэн гаргаад эхэлчихсэн бололтой.
Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын ачаар нийгэм, ард түмэн олон урвалж үзлээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Хэдий тийн Ардчилал нэрийн доор бүхнийг хийж бүтээх гэж оролдож байгаа ч одоохондоо тийм сайн бүтээн босгож чадаагүй байгаа. АН-ыг Монголын ард түмэн итгэл хүлээлгэн сонгосон хэдий ч өнөөдөр түүх давтагдаж байна гэж хэлж болохоор байна. Ийн хэлэхийн учир нь 1996 оны сонгуулиар АН засгийн бүрэн эрхийг бараг л бүхэлд нь эзэлсэн ч өөр хоорондын суудлын төлөөх чимээгүй дайнаас болж засгийн газраа гурвантаа огцруулсан түүх бий.
Хаврын чуулганаас эхлэн Засгийн газрын байр суурь ганхаж хөдөлж эхэлсэн билээ. Түүний эх үндэс нь эдийн засгийн уналт, мөнгөн тэмдэгт гадаад валюттай харьцах харьцаа алдагдаж хөлд нь сөхөрсөн явдал, мөн хоёрхон жилийн хугацаанд бий болгосон их өрийн асуудал гээд л ар араасаа асуудлууд хөвж эхэлсэн. Үүнийг нь отож байсан сөрөг хүчнийхэн ч алдаан дээр нь ажиллах гэж улайрч байгаа нь тодорхой.
МАН 2016 оны сонгуулийн бэлтгэл болгож гишүүнчлэлээ нилээдгүй сайн идэвхжүүлж басхүү МАХН-тайгаа эвсэж хүчээ нэгтгэж чадвал сонгуулийн ялалт ойрхон байгаа хэмээн хүмүүс битүүхэн хүлээж байгаа гэхэд болно. Өэлүн эхийн сургалиас иш татахад л багласан сум мэт эв эеийг хичээвэл... хэмээн намын идэвхтэй гишүүн санаа алдан өгүүлж байх нь бас л бодууштай санаа мэт.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих