Бүх төрлийн самарууд адилхан шим тустай юу?
Самрыг юутай идвэл зохилтой вэ?
-Өглөөдөө аяга тараганд 1 цайны халбага самар хийж идвэл их зүгээр
-Самрыг хиам, тослог бяслагны оронд салатанд хийвэл их тохиромжтой
-Өдөртөө чимх самарыг жимстэй идвэл бас зүгээр
-Чипсийн оронд шар буурцагны самар бас их тохиромжтой
-Харин самрыг махтай хольж идэх нь зохимжтой
-Гэхдээ тэрээр сүү, цагаан идээтэй дажгүй зохимжтой байдаг
-Шөнөдөө самар идэхгүй байхыг зөвлөнө. Энэ нь түүнд агуулагддаг сэмэрдэс маш удаан шимэгддэгтэй холбоотой
Самрыг яаж зөв сонгож, хадгалах вэ?
Болж
өгвөл хальстай самрыг сонгох хэрэгтэй. Хальстай самар өөрийнхөө шимт
чанарыг ойролцоогоор хагас жил хүртэл хугацаанд дажгүй хадгалж чадна.
Цэвэршүүлсэн самар өөрийнхөө шимт чанараа амархан алддаг аж. Буруу
хадгалсан нөхцөлд өөх тос нь хуршиж гашуун амттай болдог. Ийм самрыг
идэх хэрэггүй билээ.
Ойн самар
Эрч хүч, мэргэн ухаан авчирна. Хураагуур судасны цүлхэн, түрүү булчирхайн эмгэгийн үед юугаар ч орлуулашгүй. Зүрх судасыг бэхжүүлнэ. Чихрийн шижинтэй хүмүүст их зохимжтой. Бусад самартай харьцуулахад нүүрс ус хамгийн бага агуулна.
Хушны самар
Давс тундасжихаас сэргийлэх онцгой бүтээгдэхүүн. Бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвшүүлнэ. Эхийн сүүг саамшуулна. Шим тэжээлт аминохүчил хамгаас ихээр агуулагдана.
Хушганы самар
Элэг хамгаална. Дархлаа сайжруулна. Цусны даралт хэвшүүлнэ. Стресс гэж юм байхгүй болно. Нойр сайхан хүргэнэ. Цус багадалттай тэмцэнэ."В” бүлгийн аминдэм, төмөр агуулна.
Кешью самар
Бие махбодын бодисын солилцоог хэвшүүлнэ. Цусан дахь муу холестеринийг бууруулна. Стресстэй тэмцэнэ. Уураг, өөх тос нүүрс усаар баялаг.
Буйлсын самар
Ханиад намжаана. Цусны даралт бууруулна. Бөөр, цөсний замын эмгэгт зөвлөж байна.Кальц, "В” бүлгийн аминдэм ихтэй.
Бразил самар
Таны биед хэрэгцээтэй элдэв бичил бие махбод болон аминдэм агуулна. Хөгшрөлтийн үйл явцыг сааруулна. Хорт хавдрын өвчлөлөөс хамгаална.Селен, магни, төмрийн эх үүсвэртэй
Ангаахай самар
Эрч хүчний эх үүсвэр. Бие махбодыг тамиржуулж, бэхжүүлнэ. Уураг тархины үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулна. Тэрээр кальц, төмрөөр баялаг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих