Засгийн газрын "Эзэн 100" хөтөлбөр хэрэгжээд дууссан. ГЭвч өнөөгийн байдал, эдийн засгийн хямралыг давж туулах тухай ямар нэгэн доривтой ажил хийгдэж чадаагүй танхимынхан өнөөдөр хэнээрээ туг тахих бол хэмээн хүлээсээр байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтэнд сөрөг хүчих болох МАН болоод ард түмэн ямартаа ч муу дүн тавьсан тийм болохоор засгийн газрынхан тэр тусмаа АН дотроо нилээдгүй сандарсан, мөн хагарал бутрал нь дээд цэгтээ хүрч байгаа гэхэд болно.
Эдийн засгийг сэргээх "Эзэн 100" хөтөлбөрийн 100 хоногийн үр дүнг хэлэлцэж дүгнэх дүгнэлтийг Засгийн газраас хүлээсээр байгаа бөгөөд МАН-ынхан болоод парламентэд суудалгүй намууд эрх баригчдад шаардлага удаа хүргүүлж байгаа нь ч тэднийг сандаргах гол шалтгаан болж байна.
Өнгөрсөн хаврын чуулган дээр Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаярын суудал дээсэн дрөөн дээр дэнжигнэж байсан ч намын болоод ангийн нөхөд нь нилээдгүй хөөцөлдөж байж "Эзэн 100" хөтөлбөрийн хэмжээн авч үлдэж чадсан. Харин өнөөдөр тэрхүү хөтөлбөрийн хэрэгжилт ямархан түвшинд хэрэгжсэн талаар бодолцож дүгнэх л үлдсэн тухай улс төрийнхөний эрх баригчдаас шаардсаар...
Хэсэгтээ л хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлал болоод чуулганы завсарлага, зуны амралтын хугацаанд нам жимхэн байсан улс төрийн тогоо есөн сар гарсаар дахин идэвхжиж эхэлсэн нь зуны хэдэн сарыг толгой өвдөхгүй сэтгэл амар өнгөрөөсөн эрх баригчдад бас баахан төвөг болох бололтой. Учир нь ам.долларын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өдөр ирэх тусам ард түмний амьдралын тойглон богтолж байгаатай холбоотой.
Тиймдээ энэ цаг хугацаан дор Ерөнхи сайд яаран сандран мэдэгдэл хийх гэж байгаа нь ч учиртай хэмээн улс төрчид харж байна. Уг нь ерөнхий сайд өнөөдөр 11 цагт Үндэсний олон нийтийн радиогоор мэдэгдэл хийх гэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдон өнөө орой 21 цагт хийхээр болсон нь засгийн газар болоод нийгэм, ард түмний амьдралын төвшин зэрэг дээр тулгуурлан ямар нэгэн үндэслэлтэй зүйл ярих байх хэмээн хүлээлт үүссэн билээ. Харин улс төрчдийн таамаглалаар энэхүү мэдэгдэл гээч нь дээсэн дөрөөн дээр ирсэн засгийн газраа авч үлдэхийн тулд хаваржин олны хэл амны бай болсон эдийн засгийн хөгжлийн сайдаараа туг тахих гэж байна хэмээн таамаг дэвшүүлж байна. Ямартаа ч ерөнхий сайдын мэдэгдлийг харах л үлдлээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих