

2. Чамдмань эрдэнэ нь номин эрдэнийн өнгөтөй, таван өнгийн гэрэл цацруулан 3000 ертөнцийг гийгүүлдэг. Энэ нь хаанд бүх улсаа харж хянах боломж олгодог төдийгүй гэрэл нь шөнийг өдөр, хүйтэнийг дулаан, халууныг сэрүүн болгож хувиргадаг байна. Түүнчлэн өвчин зовлон, зуурдын үхлээс сэргийлэх, хүслийг биелүүлэх увидастай хааны эрдэнэ ажээ.
3. Хатан эрдэнэ нь гайхмаар үзэсгэлэнтэй, бие нь төрлөхийн анхилан үнэртэйн дээр хүрсэн хүн болгонд таашаал хүртээдэг онцгой эрдэмтэй ажээ. Тэрээр өөрийн харъяатуудаа эхийн хайраар асардаг, зовлон бэрхшээлийг нь байнга арилгадаг ажээ.
4. Заан эрдэнэ нь хаан болон түүний албат нарыг нэг өдөрт гурван мянган ертөнцийг гурав тойрон зөөх мянган зааны хүч чадалтай ба зөнгөөрөө хааны дайснуудыг ямар хичээлгүйгээр дардаг ажээ.
5. Түшмэл эрдэнэ нь хааны хүслийг зөн совингоороо мэдэж, түүнээс асуулгүйгээр ажил хэргийг чадварлагаар удирдан биелүүлдэг. Хаандаа үнэнч, дорд амьтаныг дээрэлхэхгүй, дээдсийг хуурахгүйгээр ажил үйлсээ номын дагуу бүтээдэг ажээ.
6. Төгс жанжин эрдэнэ нь хааны эрдэнэсийг хамгаалан хадгална. Тэрээр эрдэнэсийн санг алт мөнгө бусад эрдэнэсээр бялхуулж байдаг бөгөөд хэнийг зальдаж мэхэлдэггүй ажээ. Хааны албат нарт эд баялагийг авчирахдаа байнга шударга, зоригтой байхын дээр асрал энрэл ихтэй тул бусдад байнга хүндлэгддэг ажээ.
7. Морин эрдэнэ нь цагаан өнгөтэй, эрдэнээр чимэглэгдсэн салхи шиг хурдан, зөнгөөрөө унаж буй эзнээ хор хөнөөлөөс хамгаалж хүссэн газарт нь хүргэдэг.
Буддын шашинд маш их алдаршсан тахил бол өлзийт найман тахил бөгөөд дотоод билэгдэл утга нь эгэл хүн хэрхэн Буддын шашинд орж, ном сонсон сайжирч, улмаар гэгээрэлийг олдогийг зааж байдаг. Санскрит хэлнээ Аштамангала гэх бөгөөд Ашта нь найман, Мангала нь өлзийт гэсэн утгатай. Эдгээр өлзийт найман тахилын билэгдэл нь:
1. Эрдэнийн шүхэр. Бурхан болж гэгээрэхийн тулд хүн Буддын шашинд орох ёстойг билгэдэнэ. Халуун нар болон хур

2. Хос загас. Тунгалаг уснаа дураар сэлэх хос алтан загас нь Буддын шашинд ингэж орсон хүн буяны анд нөхөдтэйгээ эв найртай, энх амгалан байж, бодь зам мөрөөр явах ёстойг билгэддэг.
3. Бумба. Дундаршгүй эд баялаг, эрдэнэсийг агуулах бумба нь бурхны шашинтан гадаад эд баялагаас илүү дотоод эд баялаг болох хутагтын долоон эд баялагийг чухалчилан хэрэглэх ёстойг заадаг. Хутагтын эд баялагт: сүсэг, шагшаабад, номонд шамдах, бусдад туслах, ичгүүр, сонжуур, билгүүний эд баялаг багтдаг.
4. Бадам цэцэг. Ус шаварнаас ургасан боловч ус шавраар эс бохиртсон бадам цэцэг нь ариун явахыг билгэдэх бөгөөд эгэл хүн хэдий зовлонт орчлонд байгаа боловч бодь мөрд орсноор дотроосоо аажим аажмаар ариусан гэгээрэх учиртайг заан сануулдаг.
5. Цагаан лавай. Нар зөв гурав эргэсэн цагаан лавай нь Бурхны хоолойд гурван зураас байдагтай адил тул бурхны зарлиг, ном эрдэнийг билгэдэнэ. Бурхны шашинтай хүн ном сургаалийг эрхэм болгон улмаар өөртөө ном эрдэнийг буй болгосноор л зовлонгоос шууд аврагдах учиртайг заадаг.
6. Өлзий утас. Гэгээрсэн бурхны зүрхэн тус газар байх бөгөөд энэ нь бурхны олсон санаанд багтамгүй эрдмийг, ялангуяа үйлийн үрийг бүрэн төгс мэдэх билгүүн ухааныг билгэдэнэ.
7. Ялалтын бадаан буюу жанцан. Дөрвөн их шумнас тухайлбал, үхлийн эзний шумнас, цогцын шумнас, мунхаг тэргүүтэн хамаг нисваанисын түйтгэрийн шумнас болон тэнгэрийн хүүгийн шумнас нарыг Бурхан бээр ялан гэгээрснийг билгэдэнэ. Өлзий утас болон ялалтын бадаанаар билгэдсэн Бурхны нийт бусын эрдэмүүдийг гагцхүү өөрийн сэтгэлд ном эрдэнийг бий болгосноор л олдог ажээ.
8. Найман хигээст алтан хүрд. Ингэж бурхны нийт бусын эрдэм чадлыг олсноор хамаг амьтныг зовлонгоос нь гэтэлгэх чадалтай болдог. Бурхны эрдэм чадлаас амьтанд хамгийн их тустай нь ном сургааль айлдах явдал тул түүнийг номын хүрдээр билгэдэнэ. Найман хигээс нь хутагтын найман мөрөөр явснаар эгэл амьтан бурхан болон гэгээрэхийг заадаг.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5155
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих