Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны нүүрсний орд
газрыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулахаар болжээ. Энэхүү орд газарт
МАК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Тус компани илчлэг бага,
чийглэг ихтэй хүрэн нүүрсийг хатааж, жилд нэг сая тоннын хүчин чадал
бүхий брикетийн үйлдвэр байгуулах юм байна. Мөн нүүрснээс жилдээ 400
мянган тонн шатахуун гарган авах үйлдвэрийг байгуулахаар туршилт,
судалгааны ажлыг хийж, дуусгажээ. Уг шатахуун нь чанарын хувьд АИ-92
бензинээс дутахааргүй бөгөөд улсын нийт хэрэгцээний 40 орчим хувийг
дангаар хангах бүрэн боломжтой аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5232
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих