Монголд Авлигатай тэмцэх газар гэсэн "хадны мангаа" бий болоод удаж
байна. Яг л хүүхдээ зүггүйтэхэд "хадны мангаа"-д аваад явчихна шүү гэж
айлгадаг шиг. Үнэндээ АТГ-ын хийж хэрэгжүүлж байгаа ажил ингэж л
харагдаж буй. Хуулиараа бол шүүхээр эцэслэн тогтоогоогүй, мөрдөн
байцаалтын шатандаа яваа хэргийг олон нийтэд урьдчилан зарлах нь
хориотой. Хүний эрх талаас нь харсан ч байж болохгүй. Гэтэл АТГ-ын хийж,
хэрэгжүүлж буй үйлдлийг нь харахаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хүнээ
урьдчилаад зарлах юм. Товчхондро ингэж зарлах маягаар нийгмийн
сэтгэлзүйд үзэн ядалтыг үүсгэх замаар ажлаа хийдэг болсон нь энэ. Мэдээж
нэг хэргийг зарлаад дуулиан болгочихоор хэрэг бүртгэгч, мөрдөн
байцаагч, прокурор, шүүгчид сэтгэл зүйн асар их дарамтад орно. Өөрөөр
хэлбэл, хэргийг ном журмын дагуу шийдвэрлэе гэхээр "Өө энэ чинь авлига
авсан" гэсэн нийгмийн асар том шүүмжлэл ирэхээс эмээж, их, бага ял
өгчихдөг.
Ялангуяа бараг биө биөэ андахгүй цөөхөн хүнтэй манайд сэтгэлзүйн дарамт тийм ч сайн зүйл биш. Угтаа бол АТГ-ын хийх ажил чиг үүрэг нь төрийн албанд албан тушаалын ашиг сонирхол, авлига хээл хахууль үүсэхээс сэргийлж, соён гэгээрүүлэх. Нэг ёсондоо хорьж, цагдахаас илүүтэй нийгмийн сэтгэлзүйг "эмчлэх нь" тэдний үүрэг байлтай. Гэвч авлигатай тэмцэх ажлаа тэд хорьж, цагдах, залхаан цээрлүүлэх гээд эндүүрч явна. Одоо бол бизнөсийн салбарынхан АТГ-ыг "хадны мангаа" шиг л харж байна. Бас тэднээс айж байна. Хачирхалтай нь, АТГ-ынхан хэргийг нь нээлттэй зарладаг шигээ хаалттай байж чаддаг байгууллага бололтой. Үнэндээ хэвлэлийнхнийг цуглуулаад сүр дуулиантайгаар зарласан хэргийг нэгэнт ил болгосон бол нээлттэй байх л ёстой. Товчхондоо хэвлэлийнхэн тэдний хаалгыг татаад хэрэгцээтэй мэдээллээ авдаг л байх учиртай. Гэвч хэн нэгний оймсыг нь гозолзуулаад авч явж чаддаг шигээ хэвлэлийнхэнд хаалттай байх юм. Уг нь нэгэнт л зарлаад олон нийтэд мессеж өгчихсөн хэргийг үнэн зөв бодитоор нь олон нийтэд хүргэх нь хэвлэлийн үүрэг. Ингэхгүйгээр хэн нэгний үзэл бодол, өнцөгөөс дүгнэх нь олон нийтэд хэрэггүй. Гэтэл АТГ-ын чиг үүрэг нэгтэй агентлагтаа шалгалт хийснээ мөн л сүр дуулиантай зарлачихаад тэд чимээгүй сууна.
Санаж байгаа бол Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Тус шалгалтын хүрээнд НМХГ-аас авлигад өртөх өндөр эрсдэл бүхий нийт 187 албан тушаалтны судалгааг гаргуулан хянахад 96 албан тушаалтан тухайн байгууллагадаа 5-10 жил ажиллаж, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг дагнан хэрэгжүүлсэн. Нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байгаа. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хувьд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж мэдэгдэл, тайлбар гаргах үүргийг хэрэгжүүлдэггүй. Дээрх зөрчлийн хүрээнд НМХГ-т зөвлөмж, чиглэл хүргүүлсний дагуу тус газраас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр амтай бүхэн л НМХГ-ыг авлига авдаг гэдэг. Тэр ч утгаараа АТГ-ын шалгалтаар олон жил дарааллан ажилласан албан тушаалтнуудыг сэлгэн ажиллуулах уг дүгнэлтийг гаргаж байгаа байх.
Тэгвэл НМХГ-ын албаны эх сурвалжийн хэлж байгаагаар тус байгууллагын нэр хүнд хэн ч сайнаар хэлэхгүй. АТГ, НМХГ-т шалгалт явуулаад зөрчил илрүүллээ. Авлига авах эрсдэл өндөр. Авлига авсан байна гэдэг. Үнэхээр авлига авдаг л юм бол яагаад тухайн авлига авсан хүмүүсийн нэрсийг жагсаагаад гаргачихаж болдоггүй юм. Иймэрхүү яриа, шийдвэрээс болж дотроо нэг нэгнийгээ хардахад хүрдэг. АТГ-ынхан НМХГ-ын албан тушаалтнуудыг авлига авч байгааг тогтоосон бол ил тод мэдээлэх хэрэгтэй. Ингэвэл аль ч талдаа амар. Хэн яаж, ямар аргаар авлига авдгийг мэдэж хариуцлагыг нь үрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр НМХГ-ын амтай бүхэн л авлига авдаг гэж ярьдаг ч хачир дээрээ хэн ямар аргаар авлига авсан нь тодорхойгүй байдаг. Энэ бүхнээс харахад ажлаа хийж байгаа нэг л байгууллага байдаг юм биш үү. Тэр нь АТГ. Ажлынхаа чиг үүргийг гаргаж ажиллаж чадаж байна уу үгүй юу.
Нэгэнт л сэлгэн томилгоо хийх 100 гаруй хүнийхээ нэрийг гаргаад АТГ хүргүүлчихсэн. Тэр хүмүүсийг сэлгээ хийлээ гэж бодоход нэр төрд нь эвгүй. Ямар ч асуудалгүй төрийн ажлаа хийж байтал зүгээр олон жил ажилласных нь төлөө нэр нь авлига авах эрсдэлтэй хүний тоонд орчихсон явахад тухайн хүнд ямар санагдах вэ.
Харин АТГ-ынхан ямар
хариулт хэлэхийг тодруулахаар зорьсон ч хариулт өгөх дарга нар нь
байгаагүй. Учир нь, АТГ-ын удирдлагууд "Нээлттэй Улаанбаатар" олон улсын
авлигын эсрэг форумд оролцохоор явсан байв. Тиймээс тус форумыг зорьж
АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболдтой уулзаж тодруулсан ч ямар нэгэн
мэдээлэл өгөхөөс татгалзаж халгаагуй юм. АТГ-ынхан хэвлэл мэдээллийнхэнд
хаалттай гэгддэг нь тэргүүн комиссарын үйлдлээс харуулж байлаа. Уг нь
авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн бол, түүнийг нь олон нийтэд ил
зарласан бол нээлттэй л байх учиртай. Гэвч АТГ-ынхан зарласан шигээ
хаалттай байж чаддаг бололтой.
Ж.ЧУЛУУН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих