Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Нигери улсад эбола вирусын дэгдэлтийг дарж чадсаныг албан ёсоор мэдэгдлээ. Нигери улсад сүүлийн 42 хоногт эбола вирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй тул өвчнөөс ангижирсанд тооцож байгаа аж. Баруун Африкийн хамгийн их хүн амтай Нигерид эбола вирусын халдвар орж ирэхэд вирусын халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэлгүй байснаас халдвар хэдэн хүнд дамжжээ. Нигерид эбола вирусын халдвараар нийт 20 хүн өвчилсний найм нь нас барсан аж. Эбола вирус Баруун Африкийн Либери, Гвиней, Сьерра-Леоне улсад тархаж, дэлхий дахинаа 4555 хүний аминд хүрээд буй юм.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих