Энэ сарын 6-нд БНСУ-ын "Койка”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар
барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр Нарангийн энгэрийн
хогийн цэгт нээлтээ хийсэн юм. Барилгын хог хаягддыг дахин боловсруулж
замын бордюр, замын хавтан, блок гарган авах энэхүү үйлдвэрийг иргэд нэн
таатай хүлээн авсан билээ. Үйлдвэр нь жин хэмжих өрөө, ажилчдын оффис,
дахин боловсруулах хайрга чулуу бэлдэх үйлдвэр, дахин боловсруулах
бүтээгдэхүүний үйлдвэр, дахин боловсруулах боломжтой хайрга чулууны
газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг тавих газар, дахин
боловсруулах боломжгүй хайрга чулууг булах газар, тоног төхөөрөмжийн
хяналтын өрөө, агуулах, машины зогсоол, буудал, цайны газар амралтын
өрөөтэй байхаар төлөвлөсөн бөгөөд 2015 оны тавдугаар сард ашиглалтад
орох гэнэ.
Түүнчлэн, одоогоос гурван жилийн өмнө мөн л Нарангийн энгэрт мөн "Койка”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай хог дахин боловсруулж хатуу түлш үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд энэ үйлдвэрийн ажил зогсонги байдалд ч ороогүй ч төдийлөн өндөр ач холбогдолтой ажиллаж чадахгүй байгаа гэх. Нийслэлийн хүн ам ихээр төвлөрөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ улам нэмэгдэж байгаа бөгөөд эдгээрийг хангалттай хэмжээнд дахин боловсруулах хүртэл нэлээдгүй олон үйлдвэр нэг биш нэлээд хэдэн газарт хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Эсвэл хүчин чадал нь өндөр томхон хоёр, гурван үйлдвэр барих шаардлага ч тулгарч байгаа хэрэг.
Нийслэлийн удирдлагууд түнэр харанхуйг зүхэх бус нэг ч гэсэн лаа асаасан нь сайшаалтай ч боловсруулсан хог хаягдлыг хэрхэн ашиглах талаар учир дутагдалтай байна уу гэж харагдаж байна. Тухайлбал, манай улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар хог дахин боловсруулах үйлдвэр барьж өгөөд байгаа Солонгос улсын хувьд хог хаягдлын асуудлаа 100 хувь шийдэж чадсан туршлагатай улс. Бүр үндэсний мөнгөн тэмдэгтээ хогоо дахин боловсруулж хийдэг гэвэл та итгэх үү. БНСУ-ын мөнгөн тэмдэгт нь 1000 воноос эхлээд цаасан байдаг. Тэгвэл энэхүү мөнгөн тэмдэгтээ хогоо дахин боловсруулж хийдэг бөгөөд ингэснээр ой модоо хамгаалах, хоггүй орчныг бүрдүүлэхэд нэг том алхам хийжээ. Хоёрдугаарт, хогны савны асуудал манайд жинхэнэ толгойн өвчин болчихсон. Хогийн сав байрлуулаад тавьчихаар салгаад гэрийнхээ хашаанд оруулаад суурилуулчихсан тохиолдол ч гарч байлаа. Тэгвэл хөгжингүй улс оронд хогийн сав манайх шиг нүдний гэм. Огт байхгүй биш. Гэхдээ тэд хогоо цонхоороо гаргаад шидчихгүй. Хаа таарсан газраа шидчихээд явчихдаггүй. Хог цэвэрлэх тусгай ажилтай хүмүүс эдгээр улс орнуудад олон байдаг бөгөөд байгууллага, үйлчилгээний газрын ойр тойронд буланд цэвэрхэн тавьчихсан хогийг сав үүрчихсэн үйлчилгээний ажилчид цэвэрхэн шүүрдээд аваад явчихдаг аж.
Манайхаар бол эдгээр ажилчид нь Тохижилт үйлчилгээний ажилчид бөгөөд цалин нь өндөр, нийгмийн халамжийн талаас ч анхаарч ажилладаг. Тэгээд ч хүүхдүүдээ багаас нь хог хаяж болохгүй гэх сэтгэхүйг эдэг эхчүүд нь суулгачихсан учраас гудамжинд тэр болгон хогоо хаяад явчихдаг хүмүүс байдаггүй юм билээ. Манайд ийм болтлоо өдий. Эсрэг тэсрэг уур амьсгалтай, хавар намартаа шуурч байдаг улс орон хаа таарсан буландаа хогоо тавиад явчихдаг, түүнийг нь ТҮК-ийн "хямдхан” цалинтай ажилчид тэр болгон цэвэрлэх боломж одоогоор бараг л биелэх боломжгүй. Цаашдаа ч биелтлээ хугацаа алдах юм.
Тиймээс хогоо дахин боловсруулж ашигтай, амьдралд ойрхон бүтээгдэхүүн боловсруулах ажлыг л эрчимжүүлмээр байна. Их Эзэн Чингис хааныхаа хөргийг хогоор хийнэ гэж юу байхав хэмээн цэцэрхэх эх орончид гарч ирэх нь мэдээж. Ойгоо устгаж мөнгөө хийж болох юм гэхэд ядахдаа хогоо дахин боловсруулаад ойр зуурын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна. Хог боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ хэмээн жил бүхэн л сүржин нээлт хийдэг ч тэдний ач тус одоогоор нийгэмд төдийлөн тодорч харагдахгүй байна даа.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5763
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих