Сүүлийн үед иргэдийн төрд итгэх итгэл улам алдарч байгааг хэн хүнгүй мэдэх билээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар буурч, инфляци хөөрсөн гээд яриад байвал асар их асуудал байна. Нэгэнт нөхцөл байдал үнэнээс цааш иргэд бухимдахаас ч аргагүй биз. Одоо төрийн толгойд хэн нь ч гарсан адилхан гэж ард түмний ихэнх нь боддог болжээ. Нэгэн цагт төрийн ачааг хамт үүрэлцэж, бодлого шийдвэрээ хамтдаа батапцгааж байсан хүмүүс хариуцлагаас мултрах төрөл бүрийн арга хэрэглэдэг байсан цаг саяхан. Одоо ч тийм л байна. Сүүлийн үед төрийн хүний ноён нурууг гаргая гэж бодсон уу, олны өмнө гаргасан болчимгүй үйлдэлдээ гэмшсэн гишүүд түрүүчээсээ телевизийн нэвтрүүлгээр дамжуулан уучлалт гуйж эхэлжээ. "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужингийн бэлтгэсэн "Зуун чухал сэдэв" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Баярцогт, У.Хүрэлсүх нар оролцож өнөөгийн төр засгийн нөхцөл байдал, улс төрчдийн ёс суртахууны талаар санал бодпоо илэрхийлэхдээ "Төрийн ажлыг гүйцэтгэх явцдаа түмний өмнө эвгүй үйлдэл үзүүлсэн бол уучлал хүсч байна" хэмээн хэлжээ.
Уучлал хүснэ гэдэг бол ёс суртахууны хамгийн том хэм хэмжүүр. Төрийн хүн түмэн олноосоо уучлал хүсч чаддаг байх ёстой гэсэн байдаг. Энэ бол үнэхээр төрийн хүнд байх ёстой ёс суртахуун мөн билээ. Гэвч зарим нэг иргэдийн дотор үүнийг шоу хэмээн харах хүн цөөнгүй байгаа бололтой. Дахиад л дөрвөн жил төрд шургалах гэсэн улс төрчдийн башир арга биз хэмээн иргэд ярьж байна. Ямартай ч түмний төлөөлөл болсон төрийн түшээд минь цаашид хэлэх үг, хийх үйлдэлдээ хянамгай хандахгүй бол энэ мэт иргэдийн итгэл салхитай өдрийн үүл мэт хөөгдөж, хүрээгээ тэлэх цаг ойрхон байна шүү.
Т.МӨНХНАСАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих