Бизнес гэж юу вэ?
Бизнес бол бие биенээ эргүүлж байдаг цагны
механизм юм. Та бизнес хийх талаар бодож л байгаа бол энэ механизмыг
зөв, тасралтгүй ажилладаг систем болгон хөгжүүлэх талаар бодох ёстой.
Гарааны бизнес гэдгийг маш энгийнээр тайлбарлавал, энэ бол бизнес эхлүүлэх явдал юм. Бизнес эхлүүлнэ гэдэг хамгийн хэцүү ажлуудын нэг. Дээр дурдсанчлан бизнес хэмээх цагны механизмыг эхлэн түлхэх хэсэг хамгийн их хүч шаарддаг. Та бизнес эхлүүлэх гэдгийг нэг маш том дугуйг эргүүлэхээр хар хүчээрээ түлхэж байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Хэрвээ та энэ дугуйг нэг л зөв эргүүлчихвэл цаашид дугуй өөрөө
эргэлдэж эхлэх бөгөөд, танаас шаардагдах хүч нь харьцангуй багасах болно.
Аливаа зүйлийн суурийг хэр зөв тавьснаас тэр зүйл цаашид оршин тогтнох эсэх нь хамаардаг гэдгийг та бүхэн мэднэ. Байшингийн суурийг муу тавьсан бол тэр байшин нэг л өдөр нуран унах аюул ихтэй болдог. Тийм л учраас өдөр бүр шинээр эхэлсэн мянга мянган бизнесүүд, сөхрөн дампуурч байдаг, тийм л учраас нийт бизнес эхлүүлэгчдийн 99% нь бүтэлгүйтэж байдаг билээ.
Гарааны бизнесийн стратеги, тактикийн асуудлаар нарийн мэргэшсэн зөвлөхүүд, экспертүүд их байдаг. Тэгээд ч өнөөдрийн миний илтгэлийн сэдэв маань Гарааны бизнесийн маркетинг тул, би энэ удаад та бүхэнтэйгээ бизнесийг эхлүүлэх үеийн маркетингийн онцлогуудын талаар өөрийн бодол, туршлагыг хуваалцах болно.
Бизнесийг эхлүүлэх үед үргэлж дутагдаж байдаг нэг гол зүйл бол мөнгө, тиймээс гарааны бизнесийн маркетинг нь хэмнэлттэй байх ёстой. Та аль болох бага төсвөөр хэрэглэгчдийг дуудаж сурах хэрэгтэй болно. Маркетеруудын хийх ёстой хамгийн чухал ажил, маркетингийн функцийн бизнес дэх хамгийн гол үүрэг бол Эрэлтийг бий болгох явдал байдаг билээ. Та бага төсвөөр хэрхэн эрэлтийг бий болгох вэ? Өнөө цагт интернэт, сошиал медиа орчин энэ бүхнийг хүн бүхэнд боломжтой, энгийн болгож өгчээ. Урьд өмнөх цагуудыг бодвол маркетерууд маань хэрэглэгчдэд хүрэхэд, тэднийг дуудахад илүү бага хугацаа, илүү бага төсвөөр зорьсондоо хүрэх боломжийг интернэт ба сошиал сайтууд бий болгоод байна.
Маркетингийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд та интернэт ба сошиал сайтуудыг ашиглан багахан төсвөөр ажлаа хийх боломжийг олгож байна. Судалгааг онлайнаар явуулах, сурталчилгааг онлойнаар хүргэх, борлуулалт, захиалгыг онлайнаар авах гэх мэт.
Мэдээж маркетингийн уламжлалт хуучны аргууд хэдийгээр үргэлжилсээр байгаа хэдий ч гарааны бизнесийн хувьд энэ нь хэтэрхий өртөгтэй, цаг хугацаа шаардсан зүйл болж байгаа юм. Учир нь 20:80-н дүрэм ёсоор нийт массын 20% нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг туршин үзэх, сонирхох хандлагатай байдаг буюу тэдгээр 20% л зах зээлд салхи нэвтрүүлж байдаг. Тэгвэл тэдгээр сониуч хэрэглэгчдийн маань 80% нь залуус буюу интернэтийг идэвхитэй хэрэглэгчид байдаг. Тиймээс гарааны бизнесийн хувьд зорилтот медиа хүлээн авагчид, таны анхлан хүрч нөлөөлөх ёстой нөхдүүдийн дийлэнх нь интернэт, сошиал ертөнцөөр явж байнаа гэсэн үг юм.
Цаг хугацаа: Мэдээж гарааны бизнесийн маркетинг нь танаас маш өндөр хурдыг шаардах болно. Угаас Монгол цэргийн амжилтын хамгийн гол нууц нь хурд байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Гарааны бизнес бол хамгийн ширүүн тулаан байдаг. Та үргэлж бага хүчээр их хүчтэй армиудтай тулалдах болно. Энэ үед танд байх хамгийн шилдэг зэвсэг бол хурд юм. Та томоохон өрсөлдөгчдийг таны эсрэг ямар нэгэн үйл хөдлөл хийхээс өмнө, санаа хулгайлан дууриагчдыг хөдөлж амжихаас өмнө өөрийн санааг ажил болгон зах зээлд танигдаж амжих ёстой. Тиймээс миний зөвлөх зүйл бол та гарааны бизнесээ олон нийтэд хүргэхэд 1 сар л байгаа гэж тооцох ёстой. Медиа цацалт эхэлснээс хойш 1 сарын дотор таны зорилтот хүлээн авагчид бүгд таны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авсан байх ёстой бөгөөд тодорхой хэсэг нь аль хэдийн тантай эргэх холбоонд орсон байх шаардлагатай.
Анхны алхам: Хэрэглэгчдээс асуух
Гарааны
бизнесээ маркет хийх анхны алхам бол судлах, хэрэглэгчдээс асуух юм.
Ихэнх тохиолдолд энэ тал дээр гардаг нийтлэг гол алдаа бол өөрийн зөн
совиндоо найдаж эхлүүлсэн байдаг. Үйлдвэрээ нэгэнт оруулж ирээд,
бүтээгдэхүүнээ хийсэн хойноо маркетинг хийх талаар бодож эхэлдэг. Учир
нь ихэнх хүмүүс маркетинг гэдгийг реклам хийх, барааны борлуулалтыг
дэмжих төдийхнээр ойлгодогт гол асуудал байгаа юм. Зүй нь маркетинг
гэдэг бизнесийн тань философи, амин судас байдаг. Бизнесийг эхлүүлэхэд
хамгийн эхэнд зарцуулах мөнгө бол судалгаанд зориулагдах ёстой.
Бүтээгдэхүүнийг мөн их хэмжээгээр шууд гаргах биш бага хэмжээгээр
туршилтын журмаар гаргаж үнэнч хэрэглэгчдэд хэрэглүүлэн санал бодлыг
судлах нь том мөнгөө оруулахаас өмнө заавал хийх ёстой ажил юм. Санаж
байгаа бол ихэнх томоохон програм хангамж нийлүүлэгчид Бета хувилбар
гарган туршуулж, сэтгэгдэл цуглуулдаг.
2р алхам: Зорилтот зах зээлдээ төвлөр
Энд
мөн гардаг нийтлэг алдаа нь хүн бүхэнд бараагаа зарах гэж оролдох,
боломж бүрийг ашиглачих гэсэн хандлага. Хэрэглэгчдийн зан төлвийг та
танин мэдонээр таны бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах шийдвэр
гаргалтын явцуудыг мэддэг болсон байх тул хэнд өөрийн зорилтот мессежийг
хүргэхээ мэдэж байгаа. Эндээс та өөрийн маркетингийн идэвхижүүлэлтийн
зорилтот хүлээн авагчийг сонгон төвлөрөх хэрэгтэй. Миний дээр
дурдсанчлан, бас хэрэгжүүлсэн зөвлөх үйлчилгээний туршлагаас харахад
Сошиал медиа бол бараг бүх зах зээлүүдэд мэдээллийн гол сурвалж болоод
байгаа билээ. Мөн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг туршигчид маань ихэвчлэн
сошиал медиа идэвхитэй хэрэглэгчид байдаг.
3-р алхам: Брэнд мессежүүд хөгжүүл
Брэнд
мессеж гэдэг бол зөвхөн уриа үг төдий зүйл биш юм. Энэ нь танай
бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн өгүүлэмжүүд юм. Энэ нь
зураг, текст, өгүүллэг, эсо бүх гэх мэт бүх төрлийн хэлэмжүүд багтана.
Зорилтот зах зээл, бүтээгдэхүүний концепц зэрэгт яв цав тохирсон,
өрсөлдөгчдөөс өөрийг тань ялгах тийм агуулгуудыг урьдчилан бэлтгэх нь
чухал юм. Ингэж бэлтгэгдон мессежүүдийг та онлайн ба оффлайн аль ч
сувгаар идэвхитэй тараах боломжтой. Өөрөөр хэлбэл саалиа бэлдэхээр саваа
бэлд гэдэг шиг цацалт хийхээсээ өмнө цацах мессежүүдийг нямбайлан
бэлтгэх нь чухал юм. Хамгийн гол нь таны цацах мессежийг олон нийт
амнаас ам дамжин ярьж, сошиал ертөнцөөр бие биедээ түгээн хүргэж байх
ёстой. Тэгэхээр брэнд мессежүүд гэдэг нь сурталчилгааны текст болон уриа
үгнээс илүү өргөн хүрээтэй, илүү энгийн боловч илүү хурдан түгэх
боломжтой.
4-р алхам: Сүлжээнд идэвхитэй байх Та
өөрийн бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн
сүлжээнүүдэд аль болох идэвхитэй ажиллахыг хичээх хэрэгтэй. Сошиал
ертөнцөд хүмүүс аль болох экспертийн дүгнэлтүүдийг олон бусаддаа түгээх
нь их байдаг. Таны бэлтгэсэн брэнд мессежүүдийг хүлээн зөвшөөрөгдсөн
экспертүүдээр хэлүүлэх, эсвэл таны брэнд мессежтэй дүйх үгийг хэлсэн
алдартнуудын үгийг түгээх гэх мэт замаар өөрийн брэнд мессежүүдийг
сүлжээгээр идэвхитэй түгээх ёстой.
5-р алхам: Олоход хялбар байх
Та
бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж, олон нийт таны бүтээгдэхүүн
үйлчилгээний талаар ярьж эхлэх үед тэд таныг олоход хялбараар та дэргэд
нь байх ёстой юм. Интернэтэд цахим хуудастай байх бөгөөд, хайлтын
системээр илэрдэг байх учиртай. Таны маркетингийн бүх үйл хөдлөл,
мессежүүдийн гол цөм нь таны веб хуудас байх ёстой юм. Гэтэл гарааны
бизнест цахим хуудас нь тогтворжсон бизнесээс илүү худалдаалаг байхыг
шаарддаг. Учир нь та тогтворжсон бизнесүүдтэй харьцуулахад шууд
борлуулалт нь танд илүү хэрэгтэйгээс гадна, хэрэглэгчид таны
бүтээгдэхүүнийг авах, хэрэглэхэд илүү хялбар байхыг шаарддаг. Тиймээс
цахим хуудсаа таны бизнесийн талаар мэдээллийг хялбар авч болдог, та
бүхэнтэй холбогдоход хамгийн хялбар, худалдаа хийхэд энгийн байлгах
хэрэгтэй юм.
Илтгэгч Э.Энхбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих