Шинэчлэлийн Засгийн газар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлсөн ч
тэрээр ээлжийн амралттай байх үед шийдвэр гаргасан хэмээн хуулийн
байгууллагаар шийдүүлэхээр болсон юм.
Тэгвэл дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн 378
тоот тогтоол 2014 оны аравдугаар сарын 16-нд гарчээ. Уг тогтоолд :
"Нэхэмжлэгч Б.Билэгтийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан
гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний
258, 2014 оны наймдугаар сарын 28-ны 269 тоот шийдвэрүүдийг хүчингүй
болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах тухай
Иргэний хэрэгт шүүх 2014 оны есдүгээр сарын 15-ны 16049 тоот захирамжаар
"Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” арга хэмжээ авсан.
Энэ захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
А.Зүмбэрэл гомдол гаргажээ. Тус шүүхийн 2014 оны есдүгээр сарын 15-ны
16049 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.Энэхүү шүүхийг
тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай” гэсэн байна.
Ингэснээр ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг буцаан томилох шаардлагатай болж буй ажээ.
Л.Ганзориг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих