
Талбайн үзлэгээр тухайн аж ахуйн нэгж нь хөдөлмөр хамгааллын инженергүй, ажилд гарахад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдөөгүй, дүүжинт өргүүр нь баримт бичиггүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн магадлагаа хийгдээгүй, операторчингүй гэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.
Аймгийн МХГ-аас энэ оны есдүгээр сарын 08-ны өдөр тус барилга дээр хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйгээр хангасан хэдий ч шалгалтанд хамрагдсанаас хойш хөдөлмөр хамгааллын инженергүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдөөгүй ажиллаж байжээ. Барилга угсралтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоолоо.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6033
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих