
Багийн иргэдийн нийтийн хурлын дарга гэж иргэдээс сонгогдож тухайн багийнхны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах үүрэг хүлээсэн хүн байдаг. Гэтэл Хэрлэн сумын ИНХ-ын дарга нарын дунд ажлаа хийдэггүй үлбэгэр сулбагар олон хүн байгааг Хэрлэн сумын Иргэдийн хурлын дарга анхааралдаа авах цаг болжээ. Тэд багийн даргын 30 хувьтай тэнцэх хэмжээний цалин авна. Зүгээр суугаад татвар төлөгчдийн мөнгийг халааслаад байж таарахгүй. Энд би бүх багийн ИНХ-ын дарга нарыг хамруулахыг хүссэнгүй. Ажлаа хийдэггүй иргэдийнхээ төлөө ажилладаггүй хүмүүсийг надаар хэлүүлэлтгүй багийн иргэд нь мэдэж байгаа. Хэд хэдэн хүнээс ИНХ-ын даргыг нь асуулаа, ажлыг нь бүү хэл нэрийг нь ч мэдэх хүн гарсангүй. Тэр ч байтугай ИНХ гэж юу байдгийг ч мэдэх хүн цөөн таарсан. Энэ нь багт ИНХ ямархан хэмжээнд байгаагийн тод жишээ. Багийн ИНХ-ын дарга нь тухайн багийн Засаг даргын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна тухайн баг хорооны иргэдийн амьдрал ахуй, амьжиргааг дэмжих, тусламж үзүүлэх санал санаачлагыг сум, дүүрэг, хотынхоо Засаг даргад уламжлах, иргэдийн үндсэн ба журамт үүргийн биелэлтийг хангуулах, Иргэдийн нөхөрлөл, ААН байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн
баялгийг хамгаалах, зүй зохистой эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум дүүргийн хуралд уламжлах гээд мундахгүй их ажил үүрэгтэй хүмүүс. Харамсалтай нь дээрх дарга нар тэгж чаддаггүй. Цаасан дээр их юм хийсэн мэтээр тайлагнаад сууж байдаг зуршил нэгэнт тогтчихжээ.
Н.МӨНХСАЙХАН
Дорнод сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6169
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих