Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад урилга явуулж, сайд нарын нэрсийг эхний байдлаар тодруулаад байгаа ажээ.
Харин засгийн газарт орж ажиллахаас МАН-ыхан татгалзсан учраас сайдын сэнтийд залрах эрхмүүдийн нэрсийг гаргасан байна.
1.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт.
2. Шадар сайд Ц.Шаравдорж
3. Батлан хамгаалахын сайд А.Баттөр
4. Эрүүл мэндийн сайд Л.Жамбалжав. Тэтгэвэрт гарсан хэдий ч энэ эрхмийн нэр Эрүүл мэндийн сайдаас ч дээшээ гэж итгэжээ.
5. Байгаль орчин Ногоон хөгжлийн сайд С.Оюун.
6. Хууль зүйн сайд Б.Пүрэвдорж. Гадаадын иргэн харъяатын газрын дарга байсан тэрээр одоо тушаал ахих цаг болсон хэмээн үзсэн бололтой.
7. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд Л.Пүрэвсүрэн.
8. Сангийн сайд Д.Зоригт. Казино тоглосон хүмүүсийн дунд түүний нэр цохиж яваа.
9.Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Б.Батзаяа.
10. Боловсрол Шинжлэх ухааны сайд Б.Насанбаяр.
11. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд А.Гансүх.
12. Хөдөмөрийн сайд П.Гантулга
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд Б.Отгонжаргал. Халаагаа өгч байгаа С.Эрдэнэ сайдын хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг
14. Соёл спорт аялал жуулчлалын сайд Н.Оргил. Тэрээр одоогийн сайдтайгаа маш дотно харилцаатай юм.
15. Уул уурхай эрчим хүчний сайд Р.Жигжид. "Бридж” Д.Ганхуягийн итгэлт хүн.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих