Өнөөдөр нийгэмд байр сууриа олсон нэг нь өөрийн хань хамсаатнаа өөд
нь татдаг бичигдээгүй хуультай болчихсон. Энэ жишигийг дагаж ЦЕГ-ын
шинээр томилогдсон дарга Р.Чингис зөвлөлийн гишүүдээ хуралдуулж зарим
газар, хэлтсийн дарга нарыг өөрчил эхэллээ. Тодруулбал, Зохион
байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Амгаланбаатарыг
ажлаас нь чөлөөлж хурандаа Б.Буянтөрийг томилсон байна. Мөн хурандаа
Ж.Эрдэнэболдыг Гадаад харилцааны хэлтсийн даргын албанаас чөлөөлж,
Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга болгожээ. Хурандаа
Б.Амгаланбаатарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн даргаар
томилсон бол ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар хурандаа
Г.Бадарчийг томилсон байна. ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, хурандаа
П.Өлзийсайханыг ЦЕГ-ын Автобазын хэлтсийн дарга болгож, түүний оронд
Банк, дипломат байгууллагын хамгаалалтын хэлтэст ажиллаж байсан
н.Эрдэнэцацралыг томилох шийдвэр гаргасан ажээ. Харин ЭЦГ-ын дэд дарга
байсан Д.Энхбаярыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар томилоод
байгаа ажээ.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих