Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ бөгөөд аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээ хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломж бүрдүүлдэг юм. Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монголд суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийг урьж оролцуулдаг аж.
Энэ жилийн үзэсгэлэнд 16 аймгийн төлөөлөл нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байгаа нь ITM үзэсгэлэн яармаг улам бүр өргөжин тэлж, эрчээ авсаар байгааг харуулж байгаа аж. Мөн үзэсгэлэнд зөвхөн аялал жуулчлалын салбарынхан гэлтгүй авиа компаниуд, урлагийнхан, гар урлал эрхлэгчид гэх мэтчилэн 51 төрийн болон төрийн бус аж ахуй, нэгж байгууллагууд оролцох юм байна.
Мөн ITM 2014 үзэсгэлэнгийн үеэр "Мишээл экспо” төвийн хурлын танхимд оролцогч байгууллагуудын танилцуулга үйл ажиллагааны талаар нээлттэй семинарууд болох юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих