
Malaisya Airlines агаарын тээврийн, алга болсон Боинг 777-200 онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс осолдсон байдалтайгаар олджээ.
Тус онгоц 239 хүнтэй байсан боловч харамсалтай нь амьд гарсан хүн нэг ч байхгүй ажээ. Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак онгоцны сэг олдсон тухай мэдээлж, эмгэнэл илэрхийлсэн талаар CNN мэдээллээ.
Боинг 777-200 онгоцны эрэлд 25 орны баг оролцсон бөгөөд гуравдугаар сарын 8-нд ор сураггүй алга боллоо гэх мэдээллийн мөрөөр хайж эхэлсэн билээ. Хамгийн сүүлд Австрали улс алга болсон "Боинг”-ийн эрлийн ажлын өмнөд бүс нутагт буюу Индонезийн эргээс тивийн баруун хэсэг хүртэлхийг ахалж байсан юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих