Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын нүүрсний ордоос нүүрс зөөвөрлөдөг том тэрэгний жолооч нар одоогоор ажлаа зогсоож зам хаан тэмцэл бослого өрнүүлж байгаа тухай мэдээллийг манай Болод.мн сайтын редакцид ирүүллээ.
Тодруулбал: Өнгөрсөн он буюу 2014 оны 9 сарын 27-ны өдөр Ерөнхий сайд очиж сүр дуулиантай нээсэн засмал замыг он гарснаас хойш хаасан ажээ.
Уг зам нь хүнд даацын машин явах зориулалтаар байгуулагдсан бөгөөд нээгдээд удаагүй байхад ийнхүү хаасан нь олны гайхшралыг барж байна.
Замыг хаах хүртэлээ хүндэрсэн маргаан болгох шалтгаан нь нүүрс тээвэрлэж байгаа жолооч нараас зам ашигласны мөнгө хэмээн 500 юань буюу монгол мөнгөөр 152000 төгрөг төлж байж нүүрсээ тээвэрлэх эрх олгоно гэснээс болжээ.
Ингээд мөнгө төлсөн нь дардан замаар давхиж мөнгөгүй жолооч нар нь хажуугаар нь шороон замаар тоос босгож ойр орчныг бохирдуулж, бэлчээр талхалж давхих болжээ.
Харин үүнийг эсэргүүцсэн 100 орчим монгол жолооч нар одоогоор тээвэрлэлтээ зогсоосон байгаа бөгөөд зам хаасан шороог гараараа зайлуулах гэж оролдож байгаа юм байна.
Үүнээс үүдэн харуул хамгаалалтынхантай ширүүн маргаан үүсэж байдал хурцадсан тухай мэдээллээ.
Бид энэ талаар эргэн тодруулж мэдээлэх болно.
Эх сурвалж: www.bolod.mn
Сэтгүүлч: Ч.Мөнхбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих