Өмнөд Солонгос улс энэ онд Хятад, Монгол, Орос, Германыг дайрсан
тусгай экспресс галт тэрэг аялуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа талаар тус
улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснийг "Korea Herald" уламжилжээ.
Энэ нь нэгдмэл Евразийн төлөөх Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн 2013 онд
гаргасан санаачилгыг ажил хэрэг болгох төлөвлөөгөөний нэг хэсэг юм
байна. Тус улсын Гадаад харилцааны яамны мэдээлснээр, Засгийн газрын
төлөөлөл болон "Когеа Railroad Corp" төрийн өмчит төмөр замын компанийн
удирдлагууд энэхүү төсөл дээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг
зурж, энэ сардаа багтаа төслийг нарийвчлан боловсруулах ажлын хэсэг
байгуулахаар болсон байна. Ингэснээр төсөл хэрэгжиж эхлэх цаг хугацаа,
чиглэл, оролцогч талууд тодорхой болох аж. Одоогийн төсөөллөөр Хятад,
Монгол, Орос, Германы томоохон хотуудаар дайрах экспресс галт тэрэг
Транс-Сибирь, Транс-Чайна төмөр замаар ойролцоогоор 10 мянга гаруй км
аялах бөгөөд "Евразийг хөндлөн туулах 2-3 долоо хоногийн аяллыг энэ
зунаас эхлүүлэхээр ажиллаж байгаа" гэж уг мэдээлэлд дурджээ. Евразийг
холбох энэхүү төслийг энэ жил хэрэгжүүлэх гэж буй нь Солонгос улс Ягюны
эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдсөний 70 жилийн ой, БНСУ Монгол болон
ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбоотой
аж.
Б.НАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих