Дорнод аймгийн Засаг дарга нарын дуулиан үеийн үед тасрахгүй бололтой.
Дорнод аймагт удаан "хаанчилсан” Жанлав дарга АТГ-т хөрөнгө орлогын
мэдүүлгээ өгөхдөө хоёрын хоёр орон сууцаа мартсан удаатай. Дараа нь өвөл
өнгөрсөн хойно малчдаа хэр өвөлжснийг харна гэж 76 хүн дагуулан явж,
Хятадын харөнгө оруулалттай "Шин шин” компанийн зочид буудалд хонохдоо
өрөөсөн гутлаа шар нохойд алдаж, орчин цагийн "Зэрэг нэмэхийн өмнөхөн”
киноны ноёны дүрд тоглосон хүн. Дорнод аймгийн АН-ын дарга асан
Болдбаатар, хатагтай Цэрэнчимэг гээд Дорнодын гудамжнаас намынхаа дотоод
хэрүүл маргаанаараа хотод алдаршсан "хэвлэлийн баатар”-ууд бий.
Одоо
Дорнод аймагт нэг шинэ газрын маргаан дэгдэх төлөвтэй. Үүнд тус
аймгийн Засаг дарга С.Ганбатын нэр холбогдож магадгүй нь. Дорнод аймгийн
төв талбай, тусгаар тогтнолын талбайн баруун талд байх орон сууцны
барилга баригдсан газар нь угтаа аймгийн МХГ-ын газар ажээ. Харин гэтэл
Дорнод аймгийн Засаг дарга барилгын компанид өгчээ. Мэргэжлийн хяналтын
газрын оффис, лабортори, ажилчдын орон сууц барих ёстой уг газар хэрхэн,
ямар замаар хувийн барилгын компанид очсон нь сонирхолтой. Ямар гэрээ
контактаар энэ газар ийнхүү барилгын компанид шилжсэнийг Дорнод аймгийн
ИТХ дээр ч төлөөлөгчид нь асуугаад ч тодорхой хариулт авч чадаагүй
бүрхэг хэвээр үлдсэн. Ямар тохироо хийгдээд төрийн байгууллагын газар
хувийн хэвшилд шилжив.
Ямартаа ч аймгийн Засаг дарга С.Ганбат, зөвлөх асан Г.Болдбаатар, /Тод сүндэрэл ХХК-ийн захирал Түшигийн аав/
Аймгийн МХГ-ын дарга Ц.Баярхүү нар энэ асуудлын ард бий нь тодорхой гэж дорнодчууд хардаж байна.
www.dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7355
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих