
Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид оны өмнөхөн Матад сумын нутагт хууль бус ан агнуурын байдалд үзлэг шалгалт хийлээ. Шалгалтад Газрын тосны 19, 20 дугаар талбай, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Петро Чайна Дачин Тамсаг компанийн хүнсний агуулах хамрагдсан байна. Тус компанийн хувьд зөрчил илрээгүй ч Хэрлэн сумын харьяат нэг иргэн хууль бусаар 49 зээр агнасан байсныг илрүүлж, хураав. Хориотой ан агнасан түүнд 49 сая төгрөгийн төлбөр ногдуулж, хэргийг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлээд байна.
-Эдийн засгийн үнэлгээгээрээ нэг ширхэг зээр 500-550 мянган төгрөг байдаг ч түүнийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийг ногдуулдаг. Хурааж авсан зээрийг Матад сумын зөвлөлд хүлээлгэн өгч худалдан борлуулах эрхийг олгосон гэж тус МХГ-ын улсын байацагч С.Отгонболд ярьсан.
Дашрамд сонирхуулахад нэг зээрийн гулууз 30 мянган төгрөгт хүрдэг гэнэ.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7467
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих