Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны ивээл дор зохион байгуулагдаж буй "Чойбалсан-120” Дорнод аймгийн өсвөр нас болон насанд хүрэгчдийн шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд ДБЭХС ТӨХК-ны спорт зааланд болно.
Бүртгэл: ССАЖГ –т 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08:00 цагаас 16:00 цаг хүртэл явагдах ба өсвөрийн хүүхдүүд төрсний гэрчилгээтэй, насанд хүрэгчид цахим үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ үү.
Техникийн зөвлөгөөн 2015 оны 02 дугаар сарын 06 –ны өдрийн 17 цагт ССАЖГ-т болно.
Өсвөр насны ангилал: эр /эм
- 1-р байр Өргөмжлөл, Алтан медаль, ОУ-ын "Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг, дурсгалын зүйлс
- 2-р байр Өргөмжлөл, Мөнгөн медаль, ОУ-ын "Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг, дурсгалын зүйлс
- 3-р байр Өргөмжлөл, Хүрэл медаль, ОУ-ын "Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг, дурсгалын зүйлс
- 4-8 байр Тусгай шагнал
Өсвөрийн ангилал тус бүрт медальт байр эзэлсэн 34 тамирчинг ОУ-ын "Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнах бөгөөд зөвхөн 17-18 насны ангилалд 1 дүгээр байр эзэлсэн эр 1/ эм 1 тамирчдыг ОХУ-ын Москва хот дахь Шатрын академиар аялах эрхийн бичгээр тус тус шагнана.
Насанд хүрэгчдийн ангилал:
- 1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 600,000 төгрөг
- 2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 400,000 төгрөг
- 3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг
- 4-8 байр Тусгай шагнал
Иймд шатар сонирхогч та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Дорнод шатрын холбоо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих