Өнөөдөр
аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 28. Баасан гараг.
Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин
жилийн хаврын дунд улаагчин туулай сарын 27. Чөдөр одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Нэр өнгө.
Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 19 цаг 11 минутад
жаргана.Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар,
туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх,
худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд
үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл
тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн
цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу
засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Бүтээн
бий болгох өдөр. Хэрэв хэт олон цагаар ажилласан бол амралтаа авах
тухай бод. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл даргатайгаа өөрийн завгүй цагийн
хуваарийг дахин харах тухай ярилц. Хэрэв сайнаар ярьж чадвал хүсч
байсан амралтаа авч чадна. Амралтаа гэр бүлтэйгээ өнгөрөө. Харин өмнө
нь цагийг зугаатай өнгөрүүлж эхэл. Зарим хониныхон ажиллах ёстой цагийг
тань сунгах томилолтонд явж магад.
Үхрийн орд (4/20-5/20): Өнөөдөр
зугаалж наргимаар санагдана. Таныг хайр сэтгэл хүлээж байна. Та үүнийг
хүсэж байна уу үгүй юу хамаагүй тойрч явах боломжгүй. Таны дур булаам
байдлын өмнө тэсвэрлэхэд хэцүү байх болно. Таны шүтэн бишрэгчдийн дунд
хамгийн дотны хайртай хүн чинь байх болно.
Ихрийн орд (5/21-6/21): Эерэг
өдөр. Ажил төрлөө түр завсарла. Ганцаар байж өөрийн зүрх сэтгэл, оюун
санаанд анхаарлаа төвлөрүүл. Аливаа уулзалт учрал муу үр дагавар
дагуулж мэднэ. Болчимгүй хөдөлж, бодлогогүй үг хэл бүү ярь. Оройдоо
салхинд гараарай.
Мэлхийн орд (6/22-7/22):
Баяртай өдөр. Танд өнөөдөр хувийн
ямар нэгэн асуудал тулгарахгүй бололтой. Бусдын хайрыг хүлээн авахад
өөрийгөө нээлттэй байлга. Болж өгвөл илэн далангүй бай. Ганц бие хүмүүс
бусдын анхаарлын төвд байна.
Арслангийн орд (7/23-8/22): Холбогдох
асуулт тавь. Асуултын хариуг сэтгэл санаа болон далд ухамсраасаа гүн
гүнзгий хай. Та санаа бодлынхоо хүрээг улам гүнзгийрүүлж түүнчлэн
амьдралынхаа материаллаг талыг хамгаалалттай болгохыг хүснэ. Дэлгүүр
хэсэх гэсэн өдөөлтөөс хол бай. Үгүй бол нэлээдгүй үрэлгэн загнаж
өөрийгөө санхүүгийн эрсдэлд оруулах нь байна.
Охины орд (8/23-9/22): Анхаарлаа сулруулж болохгүй өдөр. Өдрийн үйл явдалд түргэн хариу
өгөхөд бэлэн бай. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хөндлөнгийн
хүний зүгээс түрэмгий авир гаргаж болзошгүй. Хатуу ширүүн дуугарах,
шөнө орой хүнгүй, харанхуй газраар ганцаар явахаас зайлсхий. Энэ өдөр
харилцан ойлголцвол таны гэр бүлийг улам сайхан болгоно.
.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хөгжилтэй
өдөр. Аливаа анхаарал шаардсан даалгаврууд таны хараанд өртөнө.
Амралтын өдрүүд ирж байгаатай холбогдуулан та цагийг сайхан өнгөрүүлэх
болно. Хэрвээ таны таалагддаг хүн тантай харилцаа тогтоохыг хүсвэл
татгалзалгүй саналыг хүлээж ав.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тогтворгүй
өдөр. Ажил дээр тань дарамт үүсвэл гэр бүлийн гишүүддээ битгий энэ
байдлаа гаргаарай. Оронд нь асуудал бүрт анхаарлаа хандуулж шийдэхийг
хичээгээрэй. Бас теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөг гэх мэт тоглоомуудыг
тоглож, усан санд орох нь танд өөрийн байдлаа тэнцвэржүүлэхэд тусална.
Нумын орд (11/22-12/21):Зорилготой
өдөр. Дарга багш төрийн албаны ажилтан зэрэг эрх мэдэл бүхий албан
тушаал хашдаг нумынхан өнөөдөр нэлээд дарангуйлагч шинжтэй байх
магадлалтай. Өнөөдөр ямар нэг маргаан мэтгэлцээнд ялалт байгуулна гэж
найдах хэрэггүй.
Матрын орд (12/22-1/19): Амар
амгалан өдөр. Өнөөдөр гэр болон өмч хөрөнгөтэй тань холбоотой
асуудлууд гарах болно. Гэрийн ажил тань таныг дуудах хэдий ч та зорилгоо
биелүүлж амжилтанд хүрэх хэрэгтэй. Бизнесийн сөргөлдөөн, хувийн амлалт
тань таныг хэцүү байдалд хүргэх болно. Хувийн байдлаасаа илүү бизнесээ
сонгосон тань хайртай хүнийг тань аз жаргалтай болгохгүй.
Хумхын орд (1/20-2/18): Таатай
өдөр. Удахгүй та замдаа тохиолдоод байгаа бүх саад бэрхшээлийг даван
туулах болно. Харин түншийн харилцаа болон биеэ авч яваа байдалдаа
өөрчлөлт оруулах хэрэг гарч болзошгүй. Спортын тэмцээн, уран бүтээлийн
шалгалтанд амжилттай оролцох боловч маргаанаас зайлсхий.
Загасны орд (2/19-3/20): Бизнес хийж буй хүмүүс зээлээ өргөжүүлэхгүй байх нь ухаалаг хэрэг
бөгөөд өөрийн алдсан мөнгийг нөхөх зардлыг өөртөө хадгал. Онцгой
зорилго тань тогтмол бус цаасан ажлыг тань зогсоох болно. Итгэлтэй
байгаа гэр бүлийн төлөвлөгөө тань таныг хоёр алхам урагшлуулж, нэг
алхам хойшлуулна. Арга хэмжээ авахдаа бэлэн бай. Хичээл зүтгэл үгүй бол
ашиг орлого үгүй гэсэн үг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих