ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн аллагын сэжигтнүүдийг баривчилсан гэх мэдээллийг өглөө. Холбооны аюулгүй байдлын алба хэдэн сэжигтнийг тогтоогоод байгаа гэж мэдэгдсэн боловч тэдний тухай нарийн тодорхой мэдээллийг өгөхөөс татгалзсан байна.
Хэрэг гарах үеийн хяналтын камерийн бичлэгт гарсан цайвар өнгийн форд машиныг Оросын Сангийн яамны машин байсан гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр цацагдаж байгаа. Харин албаны хүмүүсийн мэдээлснээр уг форд нь төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах зориулалттай улсын мэдлийн машин байсан, гэхдээ Сангийн яаманд харьяалагддаг байгаагүй гэжээ.

Одоогоор будуулж амиа алдсан сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг ямар шалтгааны улмаас хөнөөсөн нь тодорхойгүй байгаа боловч энэ хэрэгт В.Путин оролцсон гэх таамаглалыг тус улсын эрх баригчид эрс үгүйсгэж байгаа юм. Эрх баригчид Немцовын аллагыг Орост улс төрийн тогтворгүй байдал үүсгэх зорилготой өдөөн хатгалга гэж мэдэгдсэн билээ.
24tsag.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8290
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих