Mонгол улсын Эрүүл мэндийн багц хууль болон бусад холбогдох хууль эрхийн актууд, Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, сумдын Засаг дарга нарын хооронд хамтран ажиллах "Хамтын ажиллагааны гурвалсан гэрээ”-ний 2014 оны гүйцэтгэлд үнэлгээ хийж, 2015 оны гэрээг байгуулан батламжлах ажлын хэсэг сумдад ажиллаж эхлээд байна.
2015 оны 3 дугаар сарын 5-нд Булган, Хөлөнбуйр сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Ажлын хэсгийг Эрүүл мэндийн газрын дарга Х.Хулан ахалж, холбогдох мэргэжилтнүүд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих