Дээр үеэс Булган суманд бичиг үсэг сурсан бичгийн сэхээтэн олонтой байсны нэг нь Сэнгийн Цэвээнсүрэн юм.
1922 онд Санбэйсийн хошууны төвд МАХН-ын 7 дугаар үүр байгуулагдахад Баруун их сумнаас Сэнгийн Цэвээнсүрэн элсэн орж улмаар намын үүрийн дарга,хошууны намын хорооны тэргүүлэгчээр сонгогдож байв.
Сэнгийн Цэвээнсүрэн нь 1921-1925 онд хязгаарын цэргийг захирах сайдын яаманд туслах ба эрхэлсэн түшмэл, 1925 оноос Дотоод Явдлын яаманд харилцан нэвтрэлцэх хэлтэст түшмэл, 1926 онд Сангийн Яамны санхүүгийн хэлтэст, Алтанбулаг хотын сайдын яамны эрхэлсэн түшмэл, 1927-1930 онд Гадаад Явдлын Яамны Баянтүмэн дахь төлөөний түшмэл, хошууны орлогч дарга, 1934-1936 он Засгийн Газраас Хэнтий, Дорнод аймгийг хариуцсан төлөөлөгч, 1936-1938 онд Булган сумын дарга зэрэг төр засгийн хариуцлагатай албан тушаалд ажиллаж байв.
Сэнгийн Цэвээнсүрэн нь хошуу, сумынхаа ард түмнээ төлөөлөн 1924 онд хуралдсан Улсын Анхдугаар Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, Ардын Бүгд Найрамдах Улсыг албан ёсоор тунхаглахад болон Анхдугаар "Үндсэн хууль”-ийг батлалцахад оролцсон бахархан дурсагдах хүндтэй хүний нэг мөн.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих