1999 оноос шилдэг 75 хувьцаат компанийн хувьцаанаас бүрдсэн ТОП-75 индексийг тооцож эхэлсэн бөгөөд 2003 оноос сагсад орох компанийн тоог цөөрүүлж, ТОП-20 индекс тооцох болсон. Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн буюу гуравдугаар сарын 27-ны арилжаагаар 11 ХК-ийн 32174 ширхэг хувьцааг 20.1 сая төгрөгөөр арилжаалжээ. Топ-20 индекс энэ долоо хоногт бага багаар унасаар байгаа юм. Өчигдөрийн арилжааны дараа гэхэд өмнөх өдрийнхөөс 0.38 хувиар буурчээ.
Тоо ширхэгээр "Гермес центр” ХК-ийн хувьцаа /15987 ш/, үнийн дүнгээр "Тавантолгой” ХК-ийн /14,526,770 төг/ идэвхтэй арилжигджээ. "Монгол Алт” ХК-ийн хувьцааны ханш 14.99 хувиар өссөн бол "АПУ” ХК-ийн хувьцааны ханш 0.85 хувиар буурсан байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 642 тэрбум 51 сая 478 мянга 710 төгрөг болсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих