Өнгөрөгч амралтын өдөр Чойбалсан суманд болсон морин уралдаалганд
уралдаанч хүүхэд мориноос унаж дунд чөмгөө хугалжээ. сүүлийн үед морин
уралдаанаас бол унаач хүүхдүүд ихээр бэртэх болсон. Баянтүмэн суманд
болсон морин уралдаанд нэг хүүхдийн хуруу тасарсан талаар бид урд нь
мэдээлж байсан билээ. Гэвч холбогдох байгууллагууд нь энэ талаар мэдээлж
сэрэмжлүүлэхийн оронд мэдээ ч үгүй байсан удаатай. Тэр ч байтугай тийм
зүйл болоогүй хэмээн мэтгэсэн нь ч тв-гийн камерт одоо ч байгаа.
Хүүхдийн төлөө хэмээх сүржин нэртэй даржин байгууллагын мэргэжилтнүүд
энэ тал дээр сэрэмжүүлж, мэдээлж ажиллахын оронд харин ч мэдээлэл бичсэн
сэтгүүлчдийг үгүйсгэх "арьсаа хамгаалах” талаар ихэд чармайх. Энэ
удаагийн хүүхэд бэртсэн тохиолдлыг ч мөн мэдсэн эсэх нь тодорхойгүй.
Гурван настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээх мэдээлэл
эмч эмнэлгийн ажилтнуудаас авсаны дагуу цагдаагийн байгууллага шалгаж
байгаа мэдээлэл өмнө нь манай сайтад гарсан. Харин өнөөх хүүхдийн төлөө
ажиллах ёстой ХГБХХ-ийн мэргэжилтэн нь сэтгүүлч, мөрдөн байцаагчийн
ажлыг хийж ар гэрээс нь нь яриа авч мэдээлэх, буруутай буруугүй нь
тогтоогдоогүй байхад хэвлэлээр гарсан мэдээллийг үгүйсгэсэн хандлагатай
үйлдэл хийх болсон.
Энэ мэтчилэн хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөөд байхад морин уралдаан
болсоор л. Үгүй ядахнаа таван сарын нэгэн хүрэл морин уралдааныг
хориглох захирамж гаргах эрх манай Засаг дарга хийгээд ИТХ-д бий.
Дургүйд хүчгүй гэгч л буйзаа.
Н.Мөнхсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8702
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих