Монголчууд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажилдаа гадаадаас тэр
дундаа БНХАУ-аас олон тооны хүн авч ирж ажиллуулах болсон. Тэгвэл
тэдгээр ажилчдын нэгнээс ХДХВ-ийн вирус илэрсэн тухай өнгөрсөн долоо
хоногт нэгэн хэвлэлд бичсэн.
Тодруулбал Ховд аймагт ажиллаж байсан хятадын иргэнээс ХДХВ илэрч,
түүнийг нутагт нь буцаасан хэмээн тус аймгийн албаны хүн хэлсэн байдаг.
Харин ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга "Энэ тухай
мэдээлэл огт ирээгүй. Ташаа зүйл байна.” хэмээн үгүйсгэсэн байдаг.
Хэдийгээр энэ тухай мэдээллийг албан ёсоор баталсан болон үгүйсгэсэн
албан ёсны мэдээлэл байхгүй ч олон нийтийн зүгээс гадаадаас ирж буй
ажиллах хүчний дунд янз бүрийн өвчлөл байхгүй гэдэгт итгэл муутай байгаа
юм. Өөрөөр хэлбэл хардлага тээсээр байна.
Монголчууд ажлын бүтээмж багатай учраас зам, барилгын салбарт
хятадуудыг олноор нь авч ирж, ажиллуулдаг. Дээрх салбаруудын ид
ачаалалтай буюу 4-5 дугаар сард гадаадын ажиллах хүчний тоо 48 мянгад
хүрдэг тухай албаны хүмүүс хэлдэг. Уг нь аль ч орон нэг улсын иргэдийг
өөрийн орны хүн амын нэг хувиас олноор оруулахыг эсэргүүцдэг.
Өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Тэгэхээр
манай улсын хувьд 2.9 сая иргэнтэй учраас БНХАУ-аас 29 мянган хүн
ажиллуулахаар ирүүлбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн үг.
Харамсалтай нь албан бусаар энэ тоо хэдийн хэтэрсэн гэж иргэд хэлдэг.
Учир нь орон нутагт зам, барилгын салбарт ихэнхдээ хятадууд ажилладаг.
Уг нь хуулийн дагуу бол 100 ажилтантай барилгын компани гадаадын 25
ажилчинтай байх ёстой.
Үүнтэй харьцуулаад бодоход Монголд 29 мянга байтугай олон хятад
ажилчин байгаа нь тодорхой. Хятад ажилчид энгийн монголчуудыг
байтугай төрийн хувцас өмссөн цагдааг хэвтэрт ортол зодож байсан нь
саяхан.
Түүгээр ч зогсохгүй орон нутагт албан бус хэд хэдэн эхнэртэй
болчихсон, өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэж, мянга хол давсан малтай,
түүнийгээ монгол хүнээр маллуулдаг эзний дүртэй хятад иргэн ч хөдөөд
амьдарсаар байгаа.
Энэ мэтчилэн хятад иргэдийн завхрал, даврал хэрээс хэтэрч байгааг
хууль хяналтынхан хараандаа авсан шигээ хариуцлага тооцдог болохгүй бол
мөдхөн орон нутагт монгол иргэд эрх дураараа аялж, зугаалж чадахаа
болих бололтой. Авсан цалингаа юунд ч зарлагаддаггүй хятад ажилчдад
монгол охид биеэ үнэлдэг тухай хүн бүр л ярьдаг. Үүнийг нь батлах мэт
барилгын хашаа, хятад ажилчдын амьдардаг хотхоны үүдээр дэнгийн
эрвээхий мэт эргэлддэг охид ч цөөнгүй болсон.
Энэ л үед гарсан ХДХВ-ийн вирус илэрсэн гэх дээрх мэдээлэл олныг цочирдуулахаас ч аргагүй юм.
Тиймээс бид энэхүү мэдээллийг баттай эх сурвалжаас тодруулан, чухам
аль компанийн урилгаар, хаана ажиллаж байсан аль улсын иргэн хэзээ ямар
өвчнөөр нутаг буцсан зэрэг мэдээллийг эргэн хүргэх болно.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих