
Өмнөговь аймгийн Номгон
сумын Төхөм багийн нутаг болох Цохионы зүүн үзүүрт Н.Цэдэнпил гэдэг
айлын худаг дээр 14-15 янгир шөнөөр ирж ус уудаг болжээ. Мөн Ханбогд
сумын Гавилуут багийн малчин Н.Төмөрмөнхийн худаг дээр 1 тэх ирж ус ууж
байгаа гэнэ.
Иймд орон нутгаас Чин-хуа МАК, МАК,
South govi sands, Дун-Юань ХХК-нд хүсэлт тависны дагуу машинаар мөс ачиж
бэлчээрт нь тавилаа. "Дун-Юань" ХХК нь Номгон сумын Алтны ам болон
Алтны голд 10 тонн усыг хөлдөөж ачин хуучин байсан булаг, шанд, гуу
жалганы орчимд аргаль янгирын амьдардаг газрын ойролцоо тавьжээ.
Тус
компаны тавьсан мөсийг сүрэглэсэн хар сүүлт ирж долоож байгаагаас
үзэхэд уул болоод талын амьтад цангажээ. Цаг агаарын дулаан байгаа учир
аваачиж асгасан мөс хайлж хөрсөнд шингэх хүндрэл бий болж байна.
"Чин
Хуа Мак" ХХК нь Гурвантэс сумын Тостын нурууны аргал, янгир, ирвэс
нутагладаг Аргалын ам, Саарагчийн ам, Хүргэр хайрханы өвөр бэл гэсэн
газруудад BENZ-HOWO маркын хоёр авто машинаар 40 тонн цэвэр мөсийг
хөлдөөж улмаар жижиглэн сумын байгаль хамгааалагч болон Ирвэс хамгаалах
сангийн ажилтнуудтай хамтран уулын бэл, булаг шанд, гуу жалгаар тараан
тавилаа.
"МАК" ХХК нь Гурвантэс сумын Тостын
нурууны туруутан амьтдад амьдарч байгаа 4 цэгт 25 тн мөсийг хагалан
тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.
Эх сурвалж: "Монгол говь" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=90
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих