Хаврын хуурайшилт эхэлсэн энэ цагт гал түймэр хэмээх аюул айдаст автуулдаг. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт таван удаагийн түймэр гараад байгаа аж. Чойбалсан сумын "Намдаг наран" гэдэг газар 3 сарын 14-д түймэр гарсан нь анхных нь байлаа. Мөн сарын 18-нд Дашбалбар сумын нутаг Ямалхын заставаар ОХУ-аас орж ирсэн түймэр, хамгийн сүүлд мөн л Дашбалбар сумын нутгаар ОХУ-аас дамжин орж ирсэн түймэр байлаа.
Ийнхүү түймрийн гамшгаар гурван сумын 110000 мянган га бэлчээр түймэрт өртсөн, гамшгийн хэмжээг урьдчилсан байдлаар 3,4 сая төгрөгний хохирол учирч, гамшигийн үеийн шууд зардалд 3,3 сая төгрөгийг зарцуулсан байна.
Уг түймрүүдийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Ч.Мөнхбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих