Монголчуудыг "хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүмүүс” гэдэг. Энэ байдал онлайн ертөнцөд ч ажиглагдана.
Фэйсбүүк, твиттерт хошин пост, жиргээ оруулдаг хүмүүсийг олноор дагаж, найзалдаг. Бид дөрөвдүгээр сарын 1-ний өдөрт зориулан твиттер фэйсбүүк дэх хошин постуудаас түүвэрлэн та бүхэнд сонирхуулж байна.
ФЭЙСБҮҮК СТАТУС:
-Залхуу хүмүүс бүгдийг хурдан хийдэг, бушуухан салахын тулд. Бас их чанартай хийдэг, дахиж хийхгүйн тулд. Би нээрээ мөн залхуу хүн шүү.
-Чамайг яг "чи мөн” гэдгийг мөнгө авч байж баталж өгдөг хүнийг нотариатч гэнэ.
-Хүүхнүүд том мээмтэй байх тусмаа тэнэг байдаг гэж эрчүүд боддог. Yнэндээ бүсгүй том мээмтэй байх тусам эр хүн тэнэгтэж эхэлдэг юм биш үү.
-Авъяаслаг эдийн засагч, онц төгссөн санхүүгийн шинжээч нар зөндөө байна л даа. Даанч нэг нь ч сайдын хамаатан биш юм даа.
-Ээж ээ, энэ бантанг гахайн махаар хийсэн юм уу?
-Үгүй ээ, хонины махаар хийсэн юм.
-Аан, хониноос махыг нь яаж авсан юм бэ?
-Гуйж авсан юм аа гэлээ.
5 настай охиндоо ямар хонийг алаад махыг нь авсан гэлтэй биш дээ.- Харин та нар юу гэж хариулах байсан бэ?
-Дуурийн үеэр эмэгтэй хоорын урдуур хулгана гүйж 1200 үзэгч дүлийрсэн байна.
-"Хүүхнүүд ээ, Ким Юна шиг гулгаж чадахгүй бол биднийг Дагвадоржтой, эсвэл Түвшинбаяртай битгий харьцуулаач” гэж эрчүүд хэлж байна
-Авлигачдад зориулсан үг: "Шувууд тэнгэрт нисдэг ч газарт үхдэг”
-Чи нэг л онигоонд дахин дахин инээж чадахгүй юм бол юунд өнгөрсөн ганц юмыг дахин дахин бодож гуньдаг юм бэ?
-Бэлгэвч гэж сонин эд шүү: Хүний эсрэг хүнд зориулж хүний хийсэн эд
-Хүүхэд төрөхөд гэрт эмх цэгц, мөнгө, тайван байдал, амралт байхгүй болж… аз жаргал ирдэг
-Эмэгтэй хүнийг 3 ангилна.
1.Тасархайг нь: Тэнгэрийн амьтан
2.Гоёыг нь: Сайхан амьтан
3.Үлдсэнийг нь: За, яадгийн яадгийн! Би бол… за яадгийн яадгийн
ТВИТТЕР ЖИРГЭЭ:
Жиргээч @ariunkhishigG:
- Монголын хурим, оршуулга 2 ямар ялгаатай вэ?
-Оршуулган дээр арай бага уудаг байхаа
-Монголын ТВ-үүд бүгд адилхан, гол ялгагддаг зүйл нь цаг агаарын мэдээ нь.
-Биднийг их хөгжилтэй хөгшин нас хүлээж байна. Төсөөлөөд үз л дээ. Өгзгөн дээрээ шивээстэй, силикон хөхтэй эмгэд
-Эмэгтэй хүн нууц хадгалж чаддаггүй гэж худлаа. Зүгээр энэ нь тэдэнд хүнд даалгавар бөгөөд эмэгтэйчүүд үүнийг багаар ажиллаж шийддэг.
-Хэрвээ хөрш чинь чиний зүүн хацар луу алгадвал, баруун хацраа тавьж өг, дараа нь шүүхэд өг.
-Хэрвээ эхнэр нь каратэгийн хар бүстэй бол нөхөр нь үр хүүхэддээ халамжтай, эхнэртээ үнэнч байдаг.
-Эрт унтвал оройтож нөхөрт гарна.
-Гар утас улам л нимгэн, ухаалаг болоод байх юм. Харин хүмүүс эсрэгээрээ.
-Хэрвээ эхнэр чинь их ууртай байвал холхон аюулгүй газар очоод түрийвчээ шидэж өг.
-Нам дагасан залуус яагаад сахалгүй болчихдог юм бол?
-Бөгс долоохоор чинь загатнаад байна гэж дарга нар нь уурладаг гэнэ.
Жиргээч http://@NinjbatL:
-Хөдөө төрж өсчихөөд "нутгаа хөгжүүлье, өөд нь татья” гэх сэтгэлгүй гарууд НИТХ-д улайран өрсөлдөж хотыг хөгжүүлнэ гэж хөөсөө сахруулан дайрна.
-Баярмаа шимийн архинаас аймар айдаг. Учир нь шимийн архины дараа Баярмаа юунаас ч айдаггүй
-Нээх гоё, нэг тийм сайхан, тэнгэрлэг юмны тухай яриач, хө. – Би өөрийнхөө тухай ярих нэг их дуртай биш ээ.
-Хүмүүс эхнэр авахыг хүсэх нь ховор. Тэгсэн мөртлөө хүмүүс нөхөрт гарах их дуртай байх юм
-”Хогны уутны мөнгөөр юу хийх вэ?” гэдэг уралдаан зарласан юм уу? Эмнэлэг хэрэггүй. Хоёр стадион барьчихья. Спортоор хичээллэвэл өвдөхгүй шт.
-Чи хүүдээ ямар нэг өгсөн бэ?
-Бумтан.
-Пөөх юун сонин нэр өгдөг юм.
-Миний хүүг хараад "Тэр Бумтан ирж байна” гээд л, сүртэй байгаа биз дээ?
-”Улсын Их Хурлын гишүүдийн нэр хүндийг хамгаалах холбоо” гэдэг ТББ байгуулдаг юм уу? Эднүүдийг ч хэлэх, хэлэхгүйгээр хэлэх юм :ъ
-Хайр аа, талханд гараад ирээч.
-Эр хүнийг аар саар юманд зарсны хэрэггүй. Цагаа болохоор эх орон нь үхүүлж зардаг юм. Өөрөө гарчихаад ир.
-Жорлонд утсаа мартаж орох нь дайны талбарт зэвсэггүй зогсох мэт…
-Үдэш ганцаардаж гунихарснаас үүрээр ичингүйрч хэвт…
-Аз жаргал гэдэг бол өглөө сэрүүлэгнээсээ 5 минутын өмнө сэрчихээд дахиад 5 минут унтаж болох юм байна гэдгийг мэдрэхийг хэлдэг юм.
-”Орон сууцны Экспо” дээр Зайсанд нэг байрны үнэ асуусан чинь "м/кв нь зургаан сая хоёр зуу!” гэсэн нь "Зайл эндээсссс!” гэж сонсогдлоо.
-Би миний зурган дээр лайк дараагүй бүх найзуудаа тусгай дэвтэр дээр нэрийг нь жагсааж бичиж байгаа.
-”Эрчүүд зөвхөн өнөөдөр биш дандаа ийм байгаасай” гэх юм. Тэгэхээр Мартын 8-ны баяр чинь бусад өдрөөс ялгагдахгүй, онцгүй болчих юм биш үү?
-Ямар ч агуу рок поп дуучин эмэгтэйн ард бүтэлгүй нэгэн бизнесмэн эр байдаг.
GoGo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих