Ардын бага сургууль 1925 онд Элтрүүд хэмээх газарт 30 хүүхэдтэй, 1 багштай сайн дураар байгуулагдсан байна. Анхны багшаар С.Дамдин ажиллаж 1928 оны хавар чөлөөлөгдсөн. 1929 оны намар 55 хүүхэдтэй, 3 анги бүлэг болон өргөжих хичээлийн жилийн нээлт хийжээ. Анхны захирлаар Алтангэрэл, багшаар С.Доржханд нар ажиллаж эхэлсэн. Энэ үед модон байшин 3, эсгий гэр 8, төмөр тэрэг 7, шар үхэр 21,бусад эд хогшил - хөрөнгөтэй байжээ. 1930 оны хавар Хэнтий аймгийн төвд болсон Иргэдийн хурлаар тушаал гарч Гурванзагалын бага сургуулийн захирлаар С.Доржханд, багшаар Загдсүрэн, Наваандэндэв, коминдантаар Цэнд нарыг тус тус томилсон байна. 1930 оны намар 95 хүүхэдтэй, 4 анги бүлэг болон хичээллэсэн байна. Эд аж ахуй нь 3 байшин, 9 эсгий гэр, 9 модон тэрэг, 22 үхэр, 47 эр үхэртэй болж хичээлийн байр хүрэлцээтэй, бүрэн засвар хийгдэж, түлээ түлш хангалттай дутагдах зүйлгүй байжээ.
4 жилийн бага сургууль
Дашбалбар суманд 1939 оны зун улирлын сайн дурын сургуультай болж Ж.Дэлэгдорж багштай 26 хүүхэд 1 анги болон хичээллэж 1939-07-22-нд
төгсгөсөн байна. Дорнод аймгийн Яамны тушаалаар Гурванзагал сумын бага сургуулийг татан буулгаж Дашбалбар суманд шилжүүлэх болсон байна. Ингэснээр Дашбалбар сумын анхны бага сургууль 1940 оны зун бэлтгэлээ хангаж Захирлаар С.Доржханд, багшаар Ж.Ядамгүр, З.Раднаа, Загдсүрэн нар томилогдож 100 сурагчтай, 4 анги бүлэгтэй хичээлийн нээлт хийжээ. 1941 онд анхны төгсөлт болох 10 сурагч 4-р ангийг төгссөн байна.
Сумын ард иргэд сургуульдаа мөнгө хөрөнгө хуримтлуулан өгч 5x10-н харьцаатай 4 өрөөтэй дүнзэн байшин барьж 1940 оны дундуур ашиглалтад оруулснаар сургуулийн анхны барилга баригдсан.
Нам засгаас бүх нийтийг 7 жилийн боловсролтой болгох заалтыг хэрэгжүүлж 1961-1962 оны хичээлийн жилээс эхлэн Эрээнцав, Гурванзагал сумыг тойрогтоо баггаасан, 1 -6 ангитай 7 жилийн сургууль болон өргөжсөн байна. 1962-1963 оны хичээлийн жилээс эхлэн захирлын орон тоотой болж 11 багштай, 270 гаруй сурагчидтай болжээ. Захирал Ж.Дашдондог, хичээлийн эрхлэгч Ц.Даваажаргал, дунд мэргэжлийн 6 багш, бага ангийн 4 багш ажиллаж байсан. 1970 он хүртэлх хугацаанд 7 удаа 200 гаруй төгсөгчдийг 7-р ангийн боловсролтой болгож, 8-р ангид болон тусгай мэргэжлийн сургуульд дэвшүүлж байв. Сургуулийн материаллаг орчин, тохижилтыг сайжруулж, "Улз" нэгдлийн тусламжтайгаар 170 гаруй мянган төгрөгийн хөрөнгөөр хичээлийн барилга, 30 гаруй мянган төгрөгийн хөрөнгөөр гал зуухны барилгыг бүх төхөөрөмжийн хамтаар ашиглалтад оруулсан. Орон нутгийн нөөц бололцоог ашиглан багш нарын орон сууцны 5 барилга бариулж ашиглалтад оруулжээ. Сургуулийн 3 дахь барилга 1963 онд ашиглалтад орсон.
Чулуунхороотын бага сургууль
Дашбалбар сумын Чулуунхороот гэдэг газар ажиллаж байсан уул уурхайн барилга байгууламжийг ашиглан 1956 онд Чулуунхороотын сангийн аж ахуй байгуулагдаж, ажилтан албан хаагчийн хүүхдүүд болон 3,4,6-р багийн хүүхдийг суралцуулах болсон. 1962 онд САА Эрээнцавд төвлөрөх болсон тул тус бага сургууль нүүж 1963 оноос Дашбалбар сумын харьяанд бригадын бага сургууль байгуулагдсан. Эрхлэгч Т.Цэрэнхорлоо, Нямдаваа, Н.Жаргал багштай 80 орчим суралцагчтай сургалтаа явуулж эхэлсэн байна. Нэг багш хоёр анги хариуцан ажиллаж байжээ. 1965-1968 онд А.Намсрай эрхлэгчтэй, Л.Намжилмаа, Н.Жаргал, О.Цэгмид, Балжидмаа, Цэвээнсодов, БЛувсанцэрэн, 1968-1970 онд Ц.Баттөмөр захиралтай М.Цэрэнханд, О.Цэгмид, Я_Володя. Чогдонжамц, Д.Дулмаа, 1970-1972 онд А.Намсрай эрхлэгчтэй, Л.Намжилмаа, Д.Цэцэг, Д.Дулмаа, 1972-1974 онд Цэцэгмаа, Тожил, Ч.Цэцэг, Р.Хандармаа нар багшаар ажиллаж байв. Бригадын бага сургуульд 100 гаруй дотуур байранд 30 гаруй хүүхэд амьдардаг байсан. 1974-1975 оны хичээлийн жилээс Дашбалбар сумын 8-н жилийн сургуульд нүүлгэн шилжүүлсэн.
8 жилийн дунд сургууль
1969-1970 оны хичээлийн жилээс эхлэн 8 жилийн сургууль болон өргөжиж захирлаар Жамбалын Жанчив, хичээлийн эрхлэгчээр Тогоогийн Раднаабазар. нийт 16 багштай 600 гаруй сурагчидтай, хичээл сургалтаа явуулж ирсэн.
1978-1979 оны хичээлийн жилд 440 сурагчийн багтаамжтай хичээлийн барилга 56 хүүхдийн багтаамжтай сурагчдын 4 дотуур байр шинээр баригдаж халаалттай тохилог орчинд малчдын хүүхдүүд сурч амьдрах боломжоор хангагдсан. Дотуур байранд малчдын 244 хүүхэд амьдрах болсон.
10-н жилийн сургууль
1989 оноос 10-н жилийн сургууль болон өргөжиж төгсөгчдөд бүрэн бус дунд ба бүрэн дунд боловсрол эзэмшүүлэн амьдралынх нь замд оруулах болсон. 10-н жилийн сургууль болсноор Гурванзагал, Баяндун сумын хүүхдүүд ирж ахлах ангид элсэн суралцсан энэ үеэс сурагчдын тоо 800 орчим болж, 72 багш ажилтантай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байлаа.
1992 оны 8-р сарын 8-нд аймгийн АБХэлтсийн дарга Ж Жамсранжав нь тэтгэвэртээ гарч буй Д.Алтангэрэл захирлын оронд ажиллуулахаар Д.Дашдорж математикийн/ багшийг авчирсан бөгөөд, хувиараа С.Оюун багш өрсөлдөхөөр ирж Дашбалбарын сургуулийн багш нар Ж.Ёндонжамц багшийг нэр дэвшүүлснээр захиралд 3 хүнийг өрсөлдүүлсэн анхны ардчилсан сонгууль болжээ. Сонгуулиар Ж.Ёндонжамц багш 55%-н санал авч захирлаар ажиллах болсон байна. Хичээлийн эрхлэгчээр М Жавзмаа, С.Оюун нар олонхийн санал авч сонгогдсон байна. Хурлын протоколоос/ Удирдлагын шинэ бүрэлдүүн сургуулийн 50 жилийн ойг эохион байгуулах, ашиглалтгүй байсан хойд хэсгийн өрөө тасалгааг засварлан ашиглалтанд оруулах нөр их ажилд ханцуй шамлан орсноор сургуулийн өнгө зүс сайжирч 50 жилийн ойгоо амжилттай зохион явуулсан. Энэ үед сурагчдын 4 дотуур байранд малчдын 200 гаруй хүүхэд амьдарч байв. Энэ хугацаанд 10-р анги тегсөгчдийн 70-90 хувь нь уралдаант шалгалтанд орж, 30-50 хувь нь их дээд сургуульд элссэн үзүүлэлтээрээ аймагтаа эхний байрыг эзэлж байв.
Багш сурагчдын дунд зохиогддог хичээлийн олимпиад, урлаг, спортын тэмцээнүүдэд аймагтаа амжилттай оролцож улмаар математик газарзүй, орос хэл, монгол хэл, физикийн олимпиадад улсад амжилттай оролцож байлаа.
Улсын олимпиадад: 1996 онд 10-р ангийн сурагч Б.Золзаяа гззарзүй төрлөөр 3-р байр, 1997 онд 9-р ангийн сурагч Т.Баярмэнд математик төрлөөр 7-р байр, 1998 онд 10-р ангийн сурагч Б.Отгонжаргал орос хэл төрлөөр 1-р байр 1999 онд М.Баатарсүх физик төрлөөр 10-р байр.багш М Дарьсүрэн 2-р байр, багш Р.Цэндэм тусгай байрт тус тус шалгарч байсан.
Хүүхдийн урлагийн "Яргуй” наадамд соёлын төвийн дэргэдэх "Улзын дэлбээ” хамтлаг 2 удаа аймагтаа тэргүүн байранд шалгарч 1995 онд Монголын Хүүхдийн ордонд, 1996 онд аймагт багш. сурагчдын концерт тоглож Шинжлэх Ухааны Боловсролын Яам, аймгийн Боловсрол төвийн удирдлагуудаас өндөр үнэлгээ авсан.
Ажлын амжилтаар аймагтаа 1993 онд II байр, 1994 онд II байр, 1995 онд I байр, 1996 онд II байр эзэлж, 1997 онд биеийн тамир спортоор "Улсын тэргүүний сургууль”- ийн болзлыг хангасан.
1996 оноос дотуур байрны сурагчдад улсаас төсөв өгөхөө больж эцэг эх нь төлбөртэй суулгах болсноор хүүхдээ байранд суулгах асуудал хүндэрч хүүхдээ олноор завсардуулах, гадуур айлд суулгах, суманд ирж сахих болсон нь дотуур байрны хүүхдийн тоо цөөрч 56 болсон. Энэ байдал 4 жил үргэлжлээд 2000 оноос дотуур байрны зардлыг улс даадаг болсноор 120 гаруй хүүхэд амьдрах болсон. 1989-1990 оны хичээлийн жилд 10 жилийн дунд сургууль болсноос хойш нийт 17-н төгсөлтийн 658 сурагчдад бүрэн дунд боловсрол эзэмшүүлжээ.
Мардай тосгоны бага сургууль
Мардай тосгон дахь уурхайд ажиллаж байсан ОХУ-ын иргэд 1995 оноос нутаг буцаж эхэлсэн. 1997 оноос манай сургуулийн харьяа бага сургуулийг байгуулж 1-3-р ангитай бага анги хичээллэх болсон. Энэ үед Мардай тосгонд амьдарч байсан багш мэргэжлийн хүмүүсийг судалж ажиллуулсан.
1997-1998, 1998-1999 оны хичээлийн жилүүдэд 1-3-р ангийн 3 бүлэг хичээллэж байв. Манай сургуулийн 1-р анги 5 бүлэг, бага анги нийтдээ 13 бүлэг хичээллэж байсан нь хамгийн олон бүлэгтэй байсан үе билээ.
Тухайн үед ажиллаж байсан багш Ц.Гоёлмаа, Ц.Нарангэрэл, С.Ариунгэрэл нар манай сургууль дээр сурагчдын улирлын амралтаар явагдсан бага ангийн багш нарын сургалтад хамрагдаж улирлын ажлаа ярилцаж төлөвлөн хамтарч ажилладаг байв. 1999-2000 оны хичээлийн жилээс тус бага сургуулийг Дашбалбар сумын сургуульд нүүлгэн шилжүүлсэн.
11 н жилийн сургууль
Боловсролын их өөрчлөлтийн давалгаагаар 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн 11 жилийн тогтолцоонд шилжин, 7 наснаас нь сургаж,боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх ажил эхэлсэн билээ. Нийт 764 суралцагчид, 27 багш 28 ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа зохион явуулж ирсэн. Бага ангийн 11 бүлэг, дунд ангийн12 бүлэг, нийт 23 бүлэгтэй, бүлэг дүүргэлт 32.8 байв. Сурагчдын 2 дотуур байранд 124 хүүхэд амьдарч байсан. Дотуур байрын багшаар Д.Насандорж, Б.Балсанханд нар ажиллаж байв. Ажил хөдөлмөрөөр тэргүүний олон багш нар ажиллаж байснаас АБТА-6, МУ-ын зөвлөх багш 1, Алтан гадас одонт багш 1, Хөдөлмөрийн хүндэт медальт багш 1 .ажилтан 1 ажиллаж байлаа.
энэ хичээлийн жилд 11 жилийн сургалтын анхны 7 настан 1-р ангийг хүлээн авч шинэ агуулга стандартыг мөрдөж эхэлсэн. Д.Насангэрэл багштай 10 жилийн сүүлчийн 1-р анги буюу 8 настай 1 бүлэг 33 сурагчидтай, шинэ системийн 1-р анги , 0 бүлгийн 2 ангид 54 хүүхэд хичээллэж эхэллээ. 0 - бүлгийн багш Б.Сэвжидмаа, Ү.Оюундарь нар хүлээн авч сургуулиас 111 тоот танхимд тусгай анги бэлтгэн өгч байсан. Энэ үед 7 настай сурагчдын биеийн онцлогт тохирсон ширээ сандал байхгүй байсан учир Мардайн хүүхдийн цэцэрлэгт хэрэглэж байсан ширээ сандлыг багш, эцэг эхчүүд гэрээсээ цуглуулан тухайн хичээлийн жилд ашиглаж байсан. Тухайн үед үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байсан учир сурагчдад эцэг эхийн тусламжтайгаар өдөрт 1 удаа хөнгөн цай олгох ажлыг зохион байгуулж байлаа. МУЗГ-с 2006 онд бага ангийн сурагчдад "Үдийн цай" олгохоор болж улмаар улсаас үдийн хоол 1-5-р ангийн сурагчдад олгож байна.
Багш нар мэргэжлийн дагуу боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх шаталсан сургалтад хамрагдаж агуулга арга зүйг хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцсан. Сургуулийн захирал Р.Цэндэм 2004 оны хавар МУБИС-ийн "Төгсөлтийн дараах албатай ярилцан бага дунд ангийн бүх багш нараа "Бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх арга зам" сэдэвт захиалгат сургалтад хамруулж шинэ стандартыг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах ажлыг зохион заягуулсан нь тухайн үедээ багш хамт олноо 100 хувь хамруулсан шинэлэг ажил болж байлаа. 2006-2006-2007 оны хичээлийн жилд П.Батцэцэг, Л.Лувсанханд багштай анги хамт олон 11 жилийн сургуулийн анхны төгсөгчид, Б.Амаржаргал, Д.Борхүүхэн багштай анги хамт олон бага ангийн анхны 5 жилийн төгсөгчид байлаа.
2006 онд "Улз сав нутаг"-ийн математикийн XVI олимпиадыг сургууль дээрээ амжилттай зохион явуулж олон улсын хэмжээний болгон өргөжүүлсэн нь онцлох үйл явдал байлаа. Тус олимпиадад Дорнод. Хэнтий, Сүхбаатар аймгийн болон хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ны Өвөнк хошууны Шэнэхээн балгасын буриад дунд сургууль, Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээлийн монгол дунд сургууль тус бүрээс нийт 200 гаруй багш суралцагчид хамрагдсан.
Бүсийн төв сургууль болж үйл ажиллагаа тогтворжсоноор олон хөрөнгө оруулалтууд орж ирсэн. 2007 онд Боловсролын Хөгжлийн Хөтөлбөрийн газраас 8.9 сая төгрөгийн "Мэдээлэл технологи” -н иж бүрэн кабинетын тоног төхөөрөмж өгч багш нарын мэдээллийн төвийг шинээр тохижуулав. 2007 онд Азийн хөгжлийн банк, Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар БХХ-өөр дамжин 28 сая төгрөгийн 4 төрлийн Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын тоног төхөөрөмжүүд ирж кабинетуудыг тохижуулан ахлах ангийн суралцагчдад МЧБ олгох сургалтууд: Оёдол технологи, Авто жолоо -засвар, Фермер, Бичиг хэрэг -Уран зураг- Сийлбэр гэсэн чиглэлээр зохион байгуулагдаж эхэлсэн билээ.
2007 онд Үр дүнд түргэн хүрэх санаачилга түншлэл төслөөр 9.9 сая төгрөгийн дотуур байрны соёл мэдээллийн төвийн тохижилт
2008 онд сургууль дээрх гар угаах угаалтуурын газар, халуун ус, угааврын газар зэргийг засварлан тохижуулж ашиглалтад оруулснаар дотуур байрын сурагчдын эрүүл оршин амьдрах нөхцөл бүрдсэн.
МУЗГ-н 100.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 2007 оны 10-р сард сургуулийн барилгын их засвар хийгдлээ. /УИХ-н гишүүн С.Оюуны дэмжлэгээр/
Сумын халуун усны барилгыг БХХГ-с "ҮДТХСТ” төслөөр 2007 оны 11-р сард засварлаж дотуур байрны хүүхдүүдийн орчин нөхцлийг сайжруулахаар сургуульд хүлээлгэж өгөв.
12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн нь
2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжин, 6 настай 31 хүүхдийг 1-р ангид элсүүлж, 12 жилийн сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж эхэллээ. 6 настай 1а ангийг Ү.Оюундарь багш хариуцан амжилттай ажиллалаа. 7 настай 22 хүүхдийг Б.Гэрэлмаа багш хүлээн авч 11 жилийн сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэснээр 11,12 жилийн тогтолцоогоор зэрэгцсэн сургалтаар,2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн 1,2-р анги болон шилжилтийн 7-р ангиуд 12 жилийн тогголцоогоор,бусад ангиуд 11 жилийн сургалтын төлөвлөгөөгөөр хослуулан хичээллэж байна. Энэ хичээлийн жилд бага ангийн 10 бүлэг, дунд ангийн 10 бүлэг нийт 20 бүлэгт 608 суралцагчид хичээллэж 36 багш удирдлагууд, 30 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байв.
Сургуулийн 2 дотуур байранд 6 настай 5 сурагч, нийт 152 сурагч амьдарч, 6 настай суралцагчдыг сургуульд элсүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлууд БСШУЯамнаас зохион байгуулагдсан. Сургуулийн удирдлагууд , дотуур байрын багш, хичээл заах багш нарын сургалтууд хэд хэдэн үе шаттайгаар явагдаж 6 настай сурагчдын сургалтын таатай орчин бүрдүүлсэн. Үүнд:
Сумын ЗДТГ-аас 300 мянган төгрөг, сургуулийн захиргаа 400 мянган төгрөг, эцэг эхчүүд 200 гаруй мянган төгрөг, төгсөгчид 80 мянган төгрөг хандивлаж нийт 980 гаруй мянган төгрөгийг засвар тохижилт, суралцагчдын хичээлийн хэрэглэл, тоглоом, хичээл сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан.
"Үр дүнд түргэн хүрэх санаачилга түншлэл" төслөөр 2,1 сая төгрөгийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн ирж хичээлийн кабинет болон дотуур байрын сургалтын өрөөнд байрлуулан хичээл сургалтандаа ашиглаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих