Эх орны дайчид Төрийн бус байгууллага,Эрхүү хотын Эрэн сурвалжлах отрядын хамтарсан баг өнгөрсөн жил Халхголын бүс Ремозовын өндөрлөг орчмоос нэр нь үл мэдэгдэх 3-н орос цэргийн шарилыг олж тэр хавьд нь үзлэг шинжилгээ явуулсний үр дүнд усны савныхаа ёроолд нэрээ сийлсэн байхын олсон байна.Энэ дагуу ОХУ-н архив бусад эх сурвалжийг эрэн сурвалжилсаар нэг байлдагчийн нэрийг тодруулсан байна.Түүнийг Голышев Василий Лукич гэдэг байжээ.Тэд 1939 онд Халхголд байлдаж яваад амь үрэгдсэн 3-н дайчныг хүн ёсны дагуу ,цэрэг эрийн ёсоор нутаглууллаа.Чойбалсан хотын хойд талд байх Хошууч генерал Кукушкины оршуулгын газарт баатар дайчдаа нутаг нэгтнүүд нь нутаглууллаа.Эх орны дайчид ТББ, Эрхүү хотын Эрэн сурвалжлах отрядын хамтарсан баг 2009 оноос Халхголд байлдаж явсан,амь үрэгдсэн ,сураггүй болсон ,нэр нь үл мэдэгдэх шарилыг эрэн сурвалжлах,нэр усын тогтоох ажлуудыг хийж эхэлсэн байна.Тэд нийтдээ 57 цэргийн булшийг эрэн сурвалжилж нэр алдрын тогтоож хүн ёсоор нутаглуулсан байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9403
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих