УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болдоггүй газар машинаа байрлуулж, ангуучдын хараанд өртжээ. Тэрбээр Модерн номадсын орчмоос машинаа ачуулж, 58500 төгрөгийн торгууль төлж унаагаа "аварснаа” өөрийн фэйсвүүк хуудсанаа бичжээ. Мөн тэрбээр "Тун анхааралтай байхгүй бол сая машинаа могжийтол хөтлүүлчихлээ” хэмээн наргисан байна.
Ангуучид өнгөтэй, үнэтэй машины хажуугаар зүгээр өнгөрдөг гэх яриа бий. Дээхнэ УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн "роллс ройс"-ийг ачиж чадахгүй тойрч зогссон. Харин аварга гишүүний могжгор машинаас тэд сүрдээгүй бололтой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих