ОХУ-ын хангамжийн сансрын хөлөг онгоц Progress маргааш дэлхий дээр унана гэж Олон улсын сансрын станц мэдээлсэн билээ. Тэгвэл уг мэдээлэл үнэн болохыг ОХУ-ын Роскосмос сансрын агентлаг лхагва гарагт баталлаа. Хангамжийн тээвэрлэгч уг сансрын хөлөг онгоц ямар ч удирдлага, хяналтгүй болсны улмаас дэлхийн тойрог замд чөлөөт уналт хийх замаар эргэлдэж байгаа. Оросын сансрын агентлаг Progress-ийг хэт өндөрт хөөргөсний улмаас удирдлагын эд ангид гэмтэл гарч, улмаар доголдол засагдах аргагүй болсон юм. Тиймээс уг тээвэрлэгч тооцоолол ёсоор ирэх баасан гарагт буюу маргааш Казахстаны Байконур орчимд унах аж. "Бид тээвэрлэгчийг алдсанаар таван тэрбум рублийн шууд хохирол амссан. Алсын удирдлагын систем ажиллагаагүй болсон нь Progress-т тохиосон гэнэтийн эвдрэл байлаа” гэж Роскосмос агентлаг албан ёсоор мэдэгдээд байсан юм.
"Сансрын хөлөг эх дэлхийн агаар мандалд орж ирсэн даруйдаа шатаж үгүй болно. Түүнээс үлдсэн жижигхэн хэсэг л Байконурт унана. Мөн Progress-ийн болзошгүй эрсдлийн тооцооллын үүднээс уг онгоц хот суурин, зам, талбай, хүн амьдардаг бүст унахгүй. Байконурын тооцооллын хиймэл талбарт хэсэг хэсгээрээ унана гэж тооцоолж байгаа” хэмээн Роскосмос үргэлжлүүлэн мэдэгдэв. Яг одоо Progress хөлөг онгоц дэлхийн тойрог замыг тойрон хяналтгүй эргэлдэж байгаа ч хиймэл дагуулын тусламжтай байршлыг нь нарийн тодорхойлсон юм. Т.Бат
эх сурвалж: time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих