Сүүлийн үед Дорнодын иргэд, худалдаа наймаа эрхэлдэг улсууд ОХУ руу
зорчих явдал элбэг болсон. Хилээр бараа таваар, аливаа зүйлийг тээвэрлэж
гарахдаа хууль бус, хориотой зүйлийг нууж яваад хил гаалийнханд
баригдах, хоригдон саатуулагдах үзэгдэл мэр сэр гарсаар байна.
Дорнодчууд аа, та бүхэн ОХУ-д зорчих үед соёл боловсрол, эрүүл мэнд,
нийгэм эдийн засгийн талаар ямар нэгэн бэрхшээлтэй зүйл учрах, өөр бусад
асуудал тулгарч шийдвэрлэхэд хүндрэлтэй аливаа зүйл гарвал ОХУ-ын
Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо суух Зүүн бүсийн Суурин төлөөлөгчийн
газарт хандаж дэмжлэг туслалцаа авч байгаарай. Ямартай ч ард иргэддээ
хандаж хэлэхэд орост ямар нэгэн асуудал гарвал суурин төлөөлөгчөөрөө
дамжуулж аливаа асуудалдаа дэмжлэг авч байхгүй бол танил тал, хамтран
худалдаа эрхэлдэг түншээрээ дамжуулан худлаа үнэн, болсон болоогүй
тэндэхийн буриад хүмүүсээр орчуулга хийлгээд бүүр асуудалд ороод байх
шиг байна гэдгийг сануулж хэлэх нь зүйтэй болов уу? Зүүн бүсийн Суурин
төлөөлөгч з.Октябрьтай дараахь утас, хаягаар холбогдож болно. Мэйл хаяг:
mgl.omogshil@yahoo.com Гар утас: 79243849398
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9794
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих