Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2012 оны
375 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор " Хүн амд үзүүлэх
эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал” сэдэвт сургалтыг
Монголын эрүүл мэндийн чанарын менежерүүдийн холбоо, Дорнод аймгийн ЭМГ
хамтран зохион байгуулж байна. Сургалтыг чанарын менежерүүдийн холбооны
дэд тэргүүн сургагч багш Э.Энхжаргал, гишүүн магадлан итгэмжлэлийн
шинжээч их эмч Э.Тунгалаг нар ЭМГ-ын сургалтын танхимд 2015 оны 06 сарын
09-өөс 10-ны өдрүүдэд удирдан явуулж байна.
Энэхүү сургалтанд ЭМГ, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төв, Хувийн хэвшлийн ЭМБ-ууд, СДЭ, Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чанарын алба болон багийн 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.
Сургалтын зорилго ньорон нутгийн эмч мэргэжилтнүүдийн чанартай аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг , хандлага, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх бөгөөд онол дадлагыг хослуулсан үр өгөөжтэй сургалт үргэлжилж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих