2015 оны 5-р сарын Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар хэвлэлийн бага хурлыг 2015 оны 6-р сарын 09-ны өдрийн 09.00 цагт Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг хэлтсийн мэргэжилтэн Т.Туяацэцэг, М.Төмөрчимэг, гэрээт ажилтан Р.Жаргалтуяа нар хариуцан зохион байгуулж мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд орон нутгийн МИЖИ, DTV телевиз, Дорнод сонин, аймгийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах албаны ажилтан нар оролцлоо.
Хэвлэлийн бага хурлын мэдээллийг www.dornodmedee.mn, www.dornod.net.mn сайтад байршуулан тархаалтыг хийж ажилласан. Мөн аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд 10 минутын мэдээллийг хэлтсийн дарга Д.Энхбаатар хийж аймгийн удирдлагуудад Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн 5 дугаар сарын үзүүлэлтүүдийг тархаалаа.
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулахаас гадна эхний хагас жилийн малын түүвэр судалгаа, ХАОС-ны 2015 оны завсрын тооллогын талаар танилцуулж, иргэн бүр харъяа баг дээрээ очиж бүртгэлээ шинэчилж, тооллого судалгаандаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
2015 оны 5 сарын нийгэм, эдийн засгийн байдлаар танилцуулга гарсан талаар мэдээллийг хэлтсийн вэб сайт болон FACEBOOK-д инфографик, харьцуулсан график хэлбэрээр тус тус байршуулан сурталчилгааг хийлээ.
Аймгийн удирдлагуудын албан хэрэгцээнд 5-р сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулгыг 15 ширхэгийг олшруулан тархаахаас гадна 14 сумдын төрийн сангийн төлөөлөгч нарт танилцуулгыг word, пресентаци хэлбэрээр бэлтгэн хүргүүлж мэдээллийн сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах тал дээр онцгой анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих