Тагнуул судлалын төвийн дарга, доктор, дэд профессор Д.Авирмэдийн бичсэн "1930-аад оны эхэн үеийн БНМАУ-ын гадаад, дотоод нөхцөл байдал" баримтат нийтлэлээс уншигчдадаа хүргэж байна. Зохиогчийн өгүүлсэнчэн яг энэ цаг үед Япон, Хятадын тусгай аябаныхан Монголчуудын дунд суртал ухуулга явуулж, эд хөрөнгө, малтайгаа дүрвэн ирэх, төр засгаа эсэргүүцэхийг уриалах үүний тулд элдэв хэргэм цол, шан харамж амлах зэргээр өөртөө татах, улс орныг минь дотроос нь хагалган бутаргах ажиллагааг зохион байгуулж байсан ажээ. Харин яг энэ цаг үед манай тагнуулчид гадаадын тусгай албадын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд амь биеэ үл хайрлан зүтгэж байсан бөгөөд энэ бүх түүхэн баримтад үйл явдлыг та унших юм. Мөн эрхэм зохиогчийн эрхлэн хэвлүүлсэн "Дүрвэх хөдөлгөөн ба улсыг аюулаас хамгаалах байгууллага, номонд 1930-1934 онд манай улс ямар нөхцөл байдалд байсан, бид ямар хүнд хэцүү замыг туулж өнөөдрийн эрх чөлөөг бас эх орноо авч үлдсэнийг эрхэм уншигч та бурэн эхээр нь тольдох боломжтой юм.
ДҮРВЭХ БОЛСОН ШАЛТГААН, ТҮҮНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, Монгол орноо өөрийнх нь жам ёсны замаар хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзлэл нь Коминтерн, Сталинизмын Монголын талаарх бодлоготой зөрчилдсөний улмаас олон эх орончдыг хэлмэгдүүлж, 1920-иод оны дунд үеэс Монгол оронд Зөвлөлт байгуулал, хэв загварыг тулган хүлээлгэсэн билээ. Тухайн үед нам, төрийн удирдлагад гарч ирсэн ЦДамбадорж, НЖадамба, Ц.Гэлэгсэнгэ нарьш хумүүс жам ёсны хегжлийн замыг хамгаалан тэмцсэний улмаас МАХН, Коминтерний хоорондох зорчил хурцдав. Коминтерний бодлогод эргэлзэгчдийг "баруун оппортунист" хэмээх нэр хаяг зүүж, хорөнгетний замаар замнахыг оролдов хэмээн зэмлэн буруушааж тэдний эсрэг намын доторх мэдлэг боловсрол багатай хөдөөнийхний бүлгийг зүүн жигүүр болгон зохион байгуулан хөөргөн дэвэргэж, социализм байгуулах сталинч үзэл баримтлалыг хүлээн авч хэрэгжүүлэх хүчийг намын дотор бий болгохыг Коминтерн болон Монгол дахь түүшй төлөөлөгчид зорьж байв. Дээрх ажил явууллага.,19,28 оны эхэн, болоход намын доторх үйл ажиллагаа хэт даварсан шинж агуулгатай болж, намын удирдлагын дотор хэл амаа ололцох нь бүү хэл өөр хоорондоо сөргөлдөх хандлагатай болсон тул П.Гэндэн, Ө.Бадрах нарын тэргүүлсэн хэсэг хүмүүсийн зүй бус авирлаж байгааг нам, төрийн удирдлага авч хэлэлцэн Ө.Бадрахыг НТХ-ны Тэргүүлэгч гишүүнээс чөлөөлж, П.Гэндэнг Улсын Бага Хурлын даргын албан тушаалаас нь халжээ. Ийнхүү дээрх байдлын улмаас МАХН, төрийн удирдлагын дунд зөрчил, зөрөлдөөн үүсч тэр нь улс орныг хямралын байдалд хүргэх үндсэн шалтгаан болов. Удирдлага дахь үзэл, онолын зөрөлдөөн нь аажмаар улс төрийн зөрчил болж нэг хэсгийгээ "хөрөнгөтөн орныг талархагч", "хувьсгалын эсэргүү", "гадаадын тагнуул" гэх зэрэг нэр хаяг өгч, дайран давшилж, төрийн албадлагын хүчийг хэрэглэх болжээ. Үүнийгээ "хувьсгалт хөгжилд хэчнээн дэвшин ирэх тутам ангийн тэмцэл хурцдан ирэх болно" гэсэн Сталины онолоор зөвтгөж байжээ.
"Зүүнтнүүд" хувьсгалын дайсны эгнээнд баруунтанг, "баруунтны этгээдэд ... лам нар, баячууд, феодал ..." зэргийг оруулан тооцож, Коминтернийн сануулга, зааврын дагуу хөрөнгийг нь албадан хураах, улс төрийн эрхийг нь хязгаарлах, шашин сүм хийдийн өмчийг дайран довтолсны зэрэгцээ феодлын үлдэгдэл, нударган баячууд, хувьсгалын эсэргүүчүүдийг үндсээр нь устгах буюу шар, хар феодлуудыг толгой дараалан устгах, баривчлах, шоронд хийхийг шаардсан Коминтернийн төлөөлөгчдийн /Кучумов, Черномордюг/ шаардлагыг "социализм байгуулах үйл хэргийн" нэгэн чухал хэсэг болгон намын VIII их хурлаас онол, арга зүйн ноцтой алдаатай баримтлал дэвшүүлжээ. Намын Төв Хороо, Намын төв хянан байцаах комиссын саналын дагуу БНМАУ-ын Бага хурал "феодлын хөрөнгө" хураах ажлыг эрхлэх ХЛойбалсан тэргүүтэй төв комиссыг байгуулж, түүний салбар комиссуудыг аймаг, хошуу бүрт бий болгов. 1929 онд феодал агсан, хутагт хувилгаад, түшмэдийн хөрөнгийг анх хураасан бөгөөд хөрөнгөө хураалгасан хүмуүст 100 хувьтай тэнцэх мал, хөрөнгө үлдээжээ. Гэвч ийм хөрөнгө нь феодал агсантуудад эдийн засгийн талаар дахин өндийх боломж олгоно хэмээн зүүнтнүүд үзэж, тэдэнд 10 хувийн мал хөрөнгө үлдээхээр шийдвэрлэжээ. Коминтернийн төлөөлөгч Кучумов 1930 оны зургадугаар сарын 23-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн ХХШ хуралд "Хар феодлын хөрөнгийг хурааж устгахад ангийн тэмцэл гарна. Энэ тэмцлээс айх хэрэггүй. Урагш давшин туйлд хүргэх хэрэгтэйг уриалж, намын VIII их хурлын бэлтгэл ажлын явцад хар, шар феодлыг устгах ажлыг өргөжүүлэхийг зөвлөж, намын их хуралд нийгэм журмыг ангийн тэмцэлгүйгээр байгуулж болохгүйг анхааруулав. 1929-1930 онд нийтдээ 1100 гаруй феодал агсан, хутагт хувилгаад түшмэдээс 10 сая орчим төгрөгийн хөрөнгө хураасан байна. "Феодлын хөрөнгө" хураах гэгч энэхүү ажил нь үнэн хэрэгтээ Монголын нийгэм дэх хөрөнгөлөг этгээдийн эсрэг чиглэж байлаа. МАХН-ын Төв Хорооноос феод-луудад "цохилт өгөх" зорилтоо хөрөнгө хураалтын халхавч дор, хуулийн байгуул-лагын хүчээр хэрэгжүүлэх аргыг сонтож, 1931 оны нэгдүгээр сарьш 7-нд НамынТөв Хорооны нарийн бичгийн дарга нарын II хурлаас хөрөнгө хураалтыг хэрхэн явуулах санал боловсруулахыг ДХГ-т даалгаж, энэ дагуу тус байгууллагаас "феодлуудын улс төр, эрүүгийн үйлдэл, холбогдлыг ашиглах санал" төлөвлөн 1931 оны нэгдүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын даргад уламжилсан байна. Нам, төрийн удирдлага, зааврын дагуу ДХГ-ын төв, орон нутгийи анги, хэлтсүүд нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажлыг ард олны тусламжид түшиглэн зохиож, 1931, .онд Баянтүмэн хошууны феодал Дашсүрэнгийн нуугдмал хөрөнгөөс хятад янчаан 9000, алт дөрвөн лан, Цэцэрлэг мандалын феодал дүинхордоржоос~ Улаанбаатар хотын Өлзийтийн пүүст 40 лан алт авахаар өгсөн мөнге зэргийг илрүүлсэн ба 1931 оны 1-7 дугаар сард 47 аж ахуйтнаас 384480 төгрөгийн хөрөнгө хураасан байна.
Энэ үеэр Коминтерноос Монголд ажиллаж байсан төлөөлөгч Черно-мордюк болон Ө.Бадрах, З.Щижээ нарын зүтгэлтнүүдээс феодлын эсрэг ажлыг эрчимжүүлэхийг шаардсаны улмаас "феодлыг үндсээр нь устгах довтолгоон"-ы хүрээ тэлж ДХГ-аас төв, орон нутагт тусгай төлөөлөгч томилон ажиллуулснаар 1931 оны сүүлийн хагас жилд 137 хүнийг "хэрэгт" татаж, шүүхийн шийдвэрээр нэг сая 123670 төгрөгийн хөрөнгө хураасан байна. Чинээлэг ардыг энэ далбаан дор оруулан хөрөнгийг нь хураах буюу зохиомлоор хэрэг бүрдүүлэх үзэгдэл Дорнод, Өмнөговь зэрэг аймагт гарч байжээ. Энэ мэтчилэнгээр нэг сар 12 хоногийн дотор бүрэн бус мэдээгээр 980хүнийгдайчлан,Тусгайкомисс болон төв, орон нутгийн шүүхэд 550 хунийг шилжүүлэн шийтгүүлж, нэг сая 322860 төгрөгийн хөрөнгө хураажээ. Мөн оны арванхоёрдугаар сарын 29-нд хуралдсан Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга иарын 71 дүгээр хурлаас намын ГХ их хурлын өмнө феодлуудыг устгаж дуусгах зорилт дэвшүүлж, хэргийг ДХГ-ын дэргэдэх Тусгай комиссоор шийдвэрлэж байхаар тогтсон нь үнэн хэрэгтээ феодал агсдыг устгах "уралдаан" өрнуүлэв. Тус улсын баруун хязгаар дахь феодал агсдын эсрэг ажлыг зохиохдоо оршин суугчдын зан зашпил, шашин шүтлэгийг анхаарч 1929-1930 онд Чандмань уулын аймгийн 49 феодлын /тухайн уед 100-гаас дээш хувийн хөрөнготэйд тооцог-дох/ 29-ийнх нь 14868 хувь хөрөнгийг хурааж, тус бүрт нь дунджаар 90 орчим хувь хөрөнгө үлдээсний зэрэгцээ 1930 оны хавар гарсан бослогод оролцсон 12 феодлын 1865 хувь хөрөнгийг Засгийн газрын Онц бүрэн эрхт комиссын тогтоолоор хураасан байна. Харин 1929-1930 онд Алтанхан уулын урианхайн таван хошуу, хасаг Булганмандал, Бүрэнхан уулын торгуудын феодлын хөрөнгийг хураагаагүй. ДХГ-аас явуулсаи судалгаагаар 1931 оны хоёрдугаар сарын байдлаар Чандмань уулын аймгийн үндсэн таван хошуудын дотор хөрөнгө хураалгаагүй буюу нуун дарагдуулсан феодал 79 байгааг илрүүлсэн байиа. Эдгээрийн дотор зарим феодал цуурхал тараах, ард олныг Шиньжаны нутагт оргуулахыг оролдож байв. Иймд Чандмань уулын аймгийн үндсэн таван хошуу Урианхайн Алтанхан, Торгуудьн Булганмандал, Бүрэнхан уулын хошуудын нөлөө бүхий феодлын хорөнгийг хураахаар 1931 оны хоёрдугаар сард ДХГ-аас заавар гаргаж яс үндэс, шашин шүтлэгийн ялгааг анхаарч, ялангуяа лалын шашинтай хэсэг нь Хятадын нутагт оргож болох учир болгоомжтой хандаж олон түмний дунд нэр хүндгүй, оргох санаа бодолтой, гэмт хэрэг үйлдсэн феодал агсдын хөрөнгийг шүүхийн тогтоолоор хурааж, шүүх хуралд ард олныг татан оролцуулах чиглэлээр ажилласан байна. Энэ байдлыг 1932 оны нэгдүгээр сарын 20-нд Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар хэлэлцээд "Ховд, Дөрвөд аймгуудад феодлыг олноор барих явдалгүй бөгөод хувьсгальн эсэргүү гэмт хэрэг өдүүлсэн феодал нарыг шүүн таслах газар шилжүүлэхийг зааж, мөн оны хоёрдугаар сард хуралдсан тус нарийн бичгийн дарга нарын хурал дээрх тогтоолыг батлав. Ийнхүү Коминтерн, зүүнтний хууль бус ажиллагааны улмаас 1929-1932 онд давхардсан тоогоор 1564 аж ахуйтны /тухайн үеийн ханшаар есөн сая 722567 төгрөг/ хөрөнгийг хурааж, 1930-1931 онд лам нарын тоо 25000 орчмоор, 1932 оныг 1929 онтой харьцуулбал жасын мал 24 саяар буурч, олон арван жас хаагджээ. 1931 оноос 1932 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд ДХГ-ын мэдээгээр лам 197, хар 625 хүнийг "улс төр, эрүүгийн хэрэг" гэгчид пшйтгэж, зөвхөн Дөрвөд аймгийн хэмжээгээр гэхэд л 1931 онд 1850 хүний улс төрийн эрхийг хасч, жижиг дунд тайж түшмэд, чинээлэг ард ч мөн нэгэн адил хамрагдсан байна.
Хууль ёсыг зөрчиж "довтолгоог" хавтгайруулснаар 1932 оны хавар гэхэд зөвхөн төвийн хорих газруудад 5191 хүн хоригдож байв. Тэдгээрээс 4610-ынх нь хэргийг хувьсгалын 11 жилийн ойгоор хэрэгсэхгүй болгож, хураагдсан хөрөнгийг нь буцаан өгөхөөр шийдвэрлэжээ. Гэвч эдгээр хүмүүсийн хувь заяа ДХГ-ын хяналтад байх болж, хожим дахин баривчлагдах үндэс болжээ.
1932 оны тавдугаар сар хүртэл хугацаанд хорөнгөө хураалгасан хүний тоо, хөрөнгийн хэмжээ өнөө хүртэл нэг мөр болж чадаагүй байна. Дотоодыг хамгаалах газрын мэдээгээр 1932 оны хоёрдугаар сарын 27-ны байдлаар шар 197, хар 625 аж ахуйтныг шийтгэж, тэднээс 94367 хувь буюу 2831010 төгрөгийн хөрөнгө хураагаад, 430 хүний асуудлыг шийдвэрлүүлэхээр зохих газарт шилжүүлсэн байна.
Зүүний нугалаа хийгчид "социализм байгуулах" уриан дор ядуу, дунд аж ахуйтныг нийтээр хамтралжуулах ажлыг албадан явуулж, хамтрал, комунд ороогүй аж ахуйтанд элдэв зүйлийн хавчлага, шахалт дарамт үзүүлэх зэргээр хүний улс төр, өмчийн эрх, эрх чөлөөнд халдсан нь олон нийтийн дургүйцлийг өрнүүлэх үндсэн шалтгаан болсон байна.
Нам. төрөөс ардтүмний сэтгэл санаанд огт тохирохгүй бодлого хэрэгжүүлэх явцад гарсан нэг том завхрал бол 1924 онд Үндсэн хуулиар зөвшөөрсөн иргэдийн шүтэх, бишрэх эрхийг төр засгийн шийдвэрээр өөрчилж. сүсэг бишрэлийг доромжлон бурхан тахилын хэрэгслээс татвар хураах болсон нь нийт хүн амын, ялангуяа сүсэгтэн олны улс төрийн идэвхийг ихээхэн бууруулж, аж ахуйч хандлагыг бурангуй сувдаг шунахайн илрэл мэтээр сурталчлах болсон явдал юм.
"Лам нар болбоос хувьсгалын эсэргүү дайсан, феодлын анги хэмээн үзэж, намын VIII их хурлаас феодлын ёст байдал лугаа тэмцэх явдал болбоос тус намын даруй гүйцэтгэх зорилго" болгон заасныг баримтлан лам л бол дайсан, бидний замын нөхөр бус гэсэн үуднээс тэдэнд хандаж байлаа. Ийнхүү лам нарыг хучээр албадан хар болгож, жас жавыг нь хурааж, сүм хийдийг олноор хаан, ард олны сүсэг бишрэлийг доромжилсон үйл явдлууд нь алхам тутамдаа эсэргүүцэлтэй учирч, ард олны хилэнг төрүүлж байлаа.
Эдгээр зүүнтний балмад ажиллагааны зэрэгцээ, Намын VII Их хурлын тогтоолд "төв, орон нутгийн захиргааны байгуулалтыг дахин хянаж үндсээр нь шинэчлэн зохиох"-оор заасны дагуу шинээр 13 аймгийг 1931 онд зохион байгуулсан нь нүүдлийн аж ахуй эрхэлсэн Монгол орны онцлогт яавч зохицоогүйгээс гадна цаг үеэ олоогүй үйл явдал байв. Зүүнтний үед нам, засгаас явуулж байсан бүхий л бодлого. үйл ажиллагаа нь ангийн байр сууринаас бүгдийг ядуу, доод ангийн бо.тгоход чиглэгдэж байсан юм. Энэ үүднээс намын II цэвэрлэгээ, төрийн албан хаагчдын цэвэрлэгээ зэргийг явуулж байсан юм. Энэ талаар З.Шижээ хэлсэн үгэндээ "Одоо намын дотор бүх гишүүдийн 75 хувь нь ядуучууд зарц ба үйлдвэрчин нар буй. Өөрөөр хэлбэл, нам нь ерөнхийдөө нэг ангийн чанартай болжээ хэмээн дүгнэжээ.
Зүүнтнүүд хувийн худалдаачид, жин тээгчдийн эсрэг чиглэсэн бодлого явуулж, худалдаа, жин тээврийн онц эрхийггагцхүүЭдхэрэглэгчдийнхоршоо, Монгол транст эддүүлэх болсон нь Улс орны дотоод зах зээл, тээврийн асуудлыг асариххүндрүүлсэн байна.Үүнээс гадна гадаадын капиталыг шахан зайлуулах явцад өргөн хэрэглээний барааг нөхөн нийлүүлэх ажлын дутагдлаас зах хязгаарын ард олон барааны "өлсгөлөн"-д нэрвэгдэж, 1932 оны хоёрдугаар сард Алтай аймагт /одоогийн ГовьАлтай/ цайны хүрэлцээ хомсдож, аймгийн төвд 280 хүн оролцсон улс төрийн өнгө аястай жагсаал болж байв. Ийм байдлыг хятадууд ашиглан хилийн орчим худалдааны цэг гарган, хямд үнээр бараа зарах зэргээр олны анхаарлыг өөрсдийи зүг хандуулж байжээ. Энэ талаар 1932 оны есдүгээр сарын 9-нд Өмнөговийн хэлтэс төвд танилцуулж "тус улсын хилийн ойрхон гадаадад Хятадын худалдаачдыг бүлэглүүлэн ирүүлж, дэлгүүр нээн эд барааны үнийг хямд болгож ... ойрхи ардуудыг биедээ татан ашиглах бодлогыг нэлээд гүн явуулж буй. Эдгээр худалдаачид нь Цэцэн мандал, Хулстай... Дархан бэйлийн хойд зах... зэрэг есөн газар, есөн анги бөгоөд үлэмжхэн пүүс наймаа эрхлэн бүлэглэн сууж буй. Бас үүнээс оөр нүүдлийн худалдаачид олон ... тус аймагт эд бараа хомс учир явах нь /хятад худалдаачдын зүг-АА / олон. Энэ нь хязгаар аймгийн ард түмнийг оргуулах нөхцөл шижим болон холбогдоно" гэжээ.
Энэ үед япончууд Төвдийн Банчин Богдыг Өвөр Монголын чуулган хотуудаар хэсүүчлэн суулгаж, Монгол дахь феодлууд янз бүрийн цуурхал тарааж байсан нь шашин шүтлэггэй олныг Банчингийн зүг аврал эрэн дүрвэхэд нь түлхэц болжээ. Мөн Гоминданы хятадуудхалхмонголчуудыг өөрсдийн зүгг татахъш тулд эдийн болон албан тушаал амлан уриалан дуудаж байв. Тухайлбал, Үрэмчийн жанжнаас ирүүлсэн бичигт, "Хасаг та нар угаас гэмгүй этгээд тул түргэн ирсүгэй. Ирэхдээ олныг дагуулан ирсэн хүнд 20000 лан шагнаж хоёр давхар тушаал хүлээлгэнэ. Албанаа дэвшуүлнэ. Ганцаар ирсэн хасагт 100 лан шагнаж албанаас хэлтрүүлнэ гэсэн байжээ. Мөн Тагна-Тувагийн оргодлууд БНМАУ-ын нутгийг дамжин Шиньжанд оргон гарч байсан нь ард олонд нөлөөлсөн тал ч судалгаанаас харагдаж байна. Зөвхөн 1932 оны нэгдүгээр сарын 11-нд л гэхэд ЗХУ-ын Хашигаши нутгаас 70 тооны хүн Ховд аймгийн нутгийг дамжин Шиньжанд гарчээ. Энэ мэт баримт олныг дурдаж болох юм. Тэд манай улсын хасаг, урианхай нартай харилцаатай болохыг илэрхийлсэн мэдээ ч тухайн үед ДХГ-т авагдаж байв.
Орон нутгийн зарим газар албан татварын бодлогыг хэрэгжүүлэхдээ гуйвуулж ядуу. дунд аж ахуйтныг үл хөнгөлөх явдал ч гаргасан байна. Энэ байдал нь Монголын нийгмийг хямралын туйлд оруулж ард олон зүй ёсоор дургүйцэн эсэргүуцэж, хувьсгалын эсэргүү хүчнээс ард олныг өөртөө татан зорилгодоо ашиглахад нь хялбар дөхөм болгосон төдийгүй өөрийн орноос дүрвэх үндсэн шалггаан нь болж өгсөн байна.
Ийнхүү "феодлын" хөрөнгө хураалт, жасын кампани, хамтрад коммуныг олноор нь байгуулсан, нам, төрийн шалгалт зохион явуулсан зэрэг явдал нь КоминтеБнийн шууд удирдлагын дор, түүний бие төлөөлөгч сургагч нар тухайлбал, В.Кучумов, Черномордюк нарын оролцоотойгоор болж өнгорсөн богөөд эдгээр нь хувиар хөдөлмөр эрхлэгч, эдхөрөнгөөрчинээлэгхувийн аж ахуйтан ба малчин ардын хувийн өмчийг эздээс нь салган авч эзэнгүйдүүлэн, хүмүүсийн сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулан, нам, засагтаа итгэх итгэлийг нь хөсөр хаягдахад хүргэсэн билээ. Үүний улмаас бүр 1929 онд "феодлын" хөрөнгө хураахыг эсэргүуцсэн Хантайшир уулын аймгийн Дэлгэр уулын хошууны Жаргалант сумын хөрөнгө чинээ бүхий ардууд сумын захиргааг довтлон данс харааг шууд хураан авах зэргээр авирлаж байжээ. Энэ мэтчилэн ард олны дургүйцэл янз бурийн хэлбэрээр илэрч байсны дотор 1930 оны эцсээс Өмнөговь, Алтай зэрэг аймгаас айл өрх, ард олноороо оргон хил даван нүүх, дүрвэх үзэгдэл гарч эхэлсэн байна. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын гишүүн Сэнгэлдэрээс 1931 оны наймдугаар сард ирүүлсэн мэдээнд "Өнгөрсөн намар цаг Өвөрхангайи баруун хилээс Очив нар хэмээх тэргүүлэн үлэмжхэн тооны айл хөрөнгийн хамтаар оргосон. Эдүгээ бас л олон өрх айл оргосон бөгөөд замд тохиолдсон хоршооны салбар, хамтрал, нөхдийг дайчлан барин авч, алах талах зэрэгт хүргүүлэх ба мөн тэдний хэлэх нь, танай өнөөххэдэн орос чиньиржтавимой хэмээхийн хамт феодлын хөрөнгийг тэд нар ингэж хураасан бол бид нар одоо ингэж хураадаг юм хэмээхийн дээр танай муусайн мухар толгойтнуудыг хүйс тэмтрэн арилгана хэмээх лоозонг тавьж явсныг нутгийн ардууд цуурхаж байна" гэжээ.
1933 оны дунд үе хүртэл үргэлжилсэн энэхүү дүрвэх хөдөлгөөнд БНМАУ-ын хилийн дагуу орших одоогийн засаг захиргааны хуваариар Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Завхан аймгууд хамрагдсан байна. Эндээс үзвэл хил даван дүрвэх явдал хил залгаа бараг бүх аймгийг хамарсан хөдөлгөөний хэлбэртэй байжээ. Дүрвэгсдийн дотор лам, хар феодал агсад, нам, эвлэлийн гишүүд хүртэл оролцсон байв. Уг хөдөлгөөнд оролцогчид чинээлэг ард, баячуудын хөрөнгийг хураахын эсрэг байсан төдийгүй орос зөвлөхүүдээр ажил хэргээ хийлгэхийн эсрэг байсан тухай зарим мэдээнд өгүүлжээ.
Өдрийн шуудан